Friday, August 28, 2009
Авилгалын эх сурвалж
Би авилгалтай тэмцнээ гэдэг үгийг сая болж өнгөрсөн сонгуулиудаар бараг толгойтой болгон хэллээ. УИХ ын сонгуулын үеэр бүр гишүүн болгодог тарни юм болов уу гэж андуурхаар байлаа.
Хүмүүс үнэхээр төрийн албаны тэсхийн аргагүй хүнд суртал, авилгал, худал хуурмаг, шудрага бус байдлаас залхсан байсан учираас энэ яриа хит болсон байх.
Уг нь бараг намайг ухаан орсон цагаас эхлээд моголчууд авилгалтай тэмцсэн шиг санагдахийм, гэхдээ одоо болтол авилгалыг арилгах нь бүү хэл багасгаж ч чадсангүй харин ч улам ихэссээр. Энэ юунаас болоод байгааг хүмүүс бүр ойлгохоо болилоо.
Энэ их хүнд суртал, шудрага бүс байдлыг хэрхэн арилгах вэ? Үүний шалтгаан эх сурвалж нь юу юм болоо?
Маш олон хүн энэ асуултанд хариулахдаа үүний шалтгаан нь сайн, шудрага хүн байхгүй байгаагаас болж байна, харин үүнийг арилгах арга нь сайн шудрага хүмүүсийг төрд гаргах гэж хариулдаг. Гэтэл үнэхээр бидний хүсээд байгаа шиг тийм сайн шудрага хүмүүс байдаг болов уу? Уучлаарай даанч тийм хүн байхгүй. Хэрвээ тийм хүн хүлээвэл таны нас гүйцэхгүй. Хүн л бол хүн шүү дээ яахав нэг удаа сайн юм хийсэн, ярьсан байж болно гэхдээ хүн л юм чинь бидэн шиг өлсөнө, даарна, уурлана, атаархана, шунана, хүн хараагүй байвал хулгай хийнэ,бидэн шиг үр хүүхэд гэр бүлээ тэжээх гээл ядаж яваа хүмүүс.
Тэгээд яах вэ найзуудаа? Ээлж ээлжээрээ очиж идэх үү?
Энэ асуултанд өөрийн өнцгөөс хариулах гээд үзье.
Эхлээд шалтгаан нь юу вэ гэдгийг тайлбарлах гээд оролдьёо.
Минийхээр хяналтгүй данхгар төр авилгалын эх сүрвалж гэж боддог. Хяналтгүй гэдэг дээр төр өөрөө өөрийгөө хянах гэхээсээ илүү иргэдийн хяналт хэрэгтэй. Данхгар төр гэдэг нь иргэдээсээ баян, иргэдээсээ илүү их эрх мэдэлтэй, иргэдийн өмнөөс сонголт хийдэг буюу их мөнгөөр их зүйл хийдэг төр. Монголийн төр ийм төрийн тод жишээ юм. Нэг график байна.
эх сурвалж: Сангийн яам Жич: Дээр нь дараад томруулж үзэж болно
Энэ графикаас монголын төрийн төсөв хэрхэн томорч байгааг харж болно. 2008 онд төсвийн зарлага нь ДНБ ний 50% д хүрсэн байна. Энэ нь бидний хийж бүтээсэн зүйлийн тэн хагасийг төр өөртөө авдаг гэсэн үг. Хийж бүтээсэн зүйлийнхээ хагасийг юу ч хийгээгүй нэг нөхөрт дээрэмдүүлхийг боолчлол гэдэг. Чи ажилын 8 цаг ажилдаг бол бүхэл бүтэн 4 ийг нь өөрийнхөө төлөө биш төрийн төлөө ажиллаж байна.
Энэ их мөнгө зүгээр хяналтгүй хэвтэж байхад хажуугаар зүгээр өнгөрөх хүн гарах уу? За тэгээл энэ мөнгийг үрэхийн тулд тендэр зарлана, зам тавина, сургууль будна. Энэ бүгдэд авилгал цавчаа заавал орно гээд боддоо. Их мөнгэтэй байх тусам их юм хийнэ, их юм хийх тусам их цавчина, их авилгалдана. Тэгхээр ийм их хэмжэний сул мөнгө рүү ингэж их хүн тэмүүлэх нь аргагүй шүү дээ!!! Яагаад залуучууд бизнес хийхийн оронд төрийн алба руу хошуураад байгаагын шалтгаан энэ.
Шалтгааныг олсон болохоор одоо эмчилж болно. Энэ 50% гэсэн тоог хэр хэмжээгээр багасгаж чадна төдий чинээ авилгал буурна. Төрийг бага мөнгөтэй байлгаж, бага ажил хийлгэдэг, харин иргэд өөрсдөө их ажил хийж их мөнгөтэй болох тусам авилгал багасна. Төр байгаа цагт авилгал байсаар байх болно. Харин бид төрийг хэдий хэр жижиглэж бас хянаж чадна тэр хэрээр авилгал багасна. Төр жижигрэх тусмаа иргэд хянахад хялбар болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
hi. bid asuudaldaa dun shinjilgeegee mash sain hiih heregtei. hamgiin gol ni ter eh survalj chin buruu baih yum bol busad buh zuils ni buruu garch irne. tiimees, eh survaljiin huchin zuilstei anduuran huchin zuilsiig ni ene yag eh survalj ni bna gej bodoj bolohgui. analysis mash sain hiisen tsagt busad ni garaad irne. Corruption yagaad gazar avaad bna? irgediin hyanalt baihgui, yagaad irgediin hyanalt baihgui bgaan? irgediin bolovsrol dutmag, yagaad irgediin bolovsrol dutmag bgaan?? geh met... buur suulchiin shar hurtel yavj baij ug asuudliin undes suuri ni garch irne...
ReplyDeletegoe bichjee. sain bichdeg ym bna, bas asuudliig ih engiineer oilgoj oilguulj chaddag ym bna. avyas shu dee. Amjilt!
ReplyDelete