Friday, April 17, 2015

Б ТӨЛӨВЛӨГӨӨ



   
Би Эм Си Эс компанид иргэн хүний хувьд дургүй. Тендерийн үнэлгээний хороонд хэдэн төгрөг атгуулаад ялдаг байсан гэмгүй сайхан бага гарын Монгол авилгалыг  улс төрчдийг худалдан авах замаар улс төрийг бизнестэй аалзны тороор хэрж том хэмжээний луйвар хийдэг тогтолцоонд оруулсанд нь дургүй. Одоо ч гэсэн хамгийн том бүлэглэлийг толгойлоод улс орныг хамарсан тэмцэл хэлцлийн нэг тал нь болоод явж байгааг бүгд л харж байгаа байх.
Хувь хүн бас бизнес эрхлэгч хүний үүднээс Эм Си Эс компанийг өрөвдөж байна. Өөрийн бүтээсэн мангасанд өөрөө идэгдэхдээ хүрээд үр дүнд нь насаараа байтугай төлөөд барахгүй өрөнд унах магадлалтай болоод байгаад нь өрөвдөж байна. Хөөрхий компаний удирдлагууд үсээ зулгааж, шөнө унтий гээд нойр нь хүрэхгүй байгаа гэдэгийг бараг л төсөөлөөд өрөвдөж байна. 
За тэр ч яахав гол асуудалдаа ороё. 2015 оны 4-р сарын 03-ны Баасан гаригт алдарт Таван толгойн гэрээ зурагдах талаар яригдаж эхлээд ердөөсөө дараагийн Даваа гаригт нь УИХ дарга зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэнээс гадаадууд нь уурлаад хаяад явсан одоо гэрээ байгуулагдах байгуулагдахгүй дээрээ тулаад байгаа талаар шаагилдасаар л байна. Хувь хүний үүднээс энэ талаар л таван үг хэлхэж тавия гэж бодлоо.

Хэрэв ТТ гэрээ батлагдахгүй бол яах вэ? Ирээдүйн төсөөлөшгүй их орлого баялаг хөрөнгө мөнгийг орхичуул яг өнөөгийн байдалд 2 хон гаргалгаа байна.
  1.  Мэдээж хамгийн эхэнд дурьдсан Эм Си Эс дампуурч цаашид улс төрд үзүүлэх өчүүхэн ч нөлөөгүй болно. Дээр нь асар олон хүмүүс ажилгүй болж, татвар төлөвлөгөө тасарч, нэгэн томоохон татвар төлөгч, дахиж сэхэхгүй болно. Харамсалтай нь бүлэглэл нэгээр цөөрөх болохоос бүр мөсөн алга болчихгүй.
  2.     Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт хэсэг хугацаанд царцанги болж гадаад валютын урсгал эрс татрана.

Одоогийн нөхцөлд уг компани дампуурахаасаа илүүтэйгээр гадаад валютын урсгал хаагдах нь том бүлэглэлүүдийн зодоонд хэн нэг нь ялахаас илүү хор хөнөөлтэй байгаа юм. Харин батлагдчуул яах вэ гэдэг асуултын хариуг Жиргээч Бат инженерийн бичсэн  бичсэн тарагны хөрөнгөний тухай блог ( http://batengineer.blogspot.com/2015/04/blog-post_11.html )  М.Энхсайханы супер цикл зэрэг илтгэл ( http://www.mongolianeconomy.mn/mn/i/7620 ) уншиж болох боловч хамгийн гол хариултыг өнөөдрийн бидний нөхцөл байдал өөрөө хэлээд өгч байгаа юм. 
Арай цаашлуулаад харья. Чингис бондын зээл, Хөгжлийн банкны зээл, Самурай бонд гээд тооны машинд хийхэд шууд нүд эрээлжилмээр хэмжээтэй өрийн эргэн төлөлт биднийг хүлээж байна. Энэ зээлийг яаж төлөх вэ? Миний мэдэж байгаагаар 2017 оны 4 р сард 580 саяыг $ төлөх, тэгээд шил шилээ дараад дараагийн төлбөрүүд хөвөрч өгнө. 2014 оны төсвийн асар их алдагдалыг хэрхэн нөхөх (зарим мэдээлэлийн дагуу миний ойлгосноор 800 орчим сая доллар) энэ жил хийгдэх төсвийн гүйцэтгэлийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа улсууд 2 жилийн дараа 580 сая долларыг хэрхэн олох нь үнэхээр эргэлзээтэй. За яахав баахан мөнгө хэвлээд гаргаж болох юм тэглээ гээд долларын ханш тэнгэрт цойлохоор ямар нэмэр байхав дээ. Тэгээд ч долларын зээлийг доллараар төлөх болохоос төгрөгөөр төлж болохгүй. Татварын орлогын бүрдүүлэлт муу, өмнөх жилийн тэнгэрт хадсан төсвийн алдагдал зэрэг томоохон шалтгаанууд угаасаа 2 жилийн дараа төлөх өрнөөс өмнө энэ жилийн 8 эсвэл 9 сард улсыг дампууруулахад хүргэнэ хэмээн эдийн засагчид хэлээд эхэллээ. Хэрэв дампуурвал бид яахвээ. Аль нэгэн томоохон санхүүгийн групп (монголын биш шүү) бидний өрийг худалдаж авна. Бидний өмнөөс өрийг төлнө. Дараа нь барьцаанд байгаа бүх зүйлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулна. Харин булаацалдаад байгаа нөгөө бүлэглэл тэрэнд оролцоно гэвэл ёстой горьдсны гарз. Магадгүй гавьяаг нь үнэлж булууны мөлжүүргүй яс хаяж өгч болно. Гэхдээ аягүй олон жилийн дараа. Тэгээд хамгийн инээдтэй нь бидэнтэй харьцаж сурсан биднийг аягүй сайн мэддэгээрээ Хятадын нэг банк авна байхдаа. Хэдэн доллараар вэ гэжүү?. Ерөөсөө л 1.5 тэрбум доллар. Энэ нь бидэнд 2015 онд богино хугацаат өр зээлээ дарахад нэн шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ. Асар их баялгийн эзэд гээд байгаа монголчууд бидний өнөөгийн үнэлгээ ерөөсөө л энэ.
ОТ төслийн 2-р шат эхэлснээр байдал сайжрана гэж бодож байж болох юм. Харин ямар ч сонголтгүй болсон ЗГ-т ёстой хүссэн шаардлагаа тавина биз. Энэ тохиолдолд ТТ шүүмжлээд баахан өртэй ашиггүй гэрээ гээд байсныг Рио Тинто бүрэн утгаар нь жинхэнэ ашиггүй гэрээ гэж юу байдгийг бодитойгоор үзүүлэх боломж нээгдэнэ.
За бас Эгийн голын УЦС, Шинэ яармаг хороолол гэж ярьж байлээ. Уучлаарай тэгүүл аль ч улсын засгийн газар хөнгөлөлтэй зээлийн зарцуулалтыг өөрсдөө хянаж, өөрсдийн бэлтгэн нийлүүлэгч, өөрийн компаниар ажлыг гүйцэтгүүлдэг ба эдгээр байгууламжийг хятадын компаниуд, хятад материалаараа бариад өр нь сангийн яамны балансан дээр манай өглөг гээл дурайгаад үлдэнэ. Яахав хэдэн монгол компани туслан гүйцэтгэгч хийж жоохон ажил хийх нь хийх л байх гэхдээ тэр шавхруу нь манай эдийн засагт даанч нэг нөлөө үзүүлэхгүй.
ТЭГВЭЛ өнөөгийн нөхцөлд хөнгөлттэй зээлийн биш гадаадын шууд хөрөнгө оруулалттай  том төслүүдээ урагшаа хөдөлгөж байж л нэг хүнд ноогдох хэмжээ хэдэн мянгаар хэмжигдэх ам.долларын өрийг дарах боломж үүснэ. Техник эдийн засгийн үзүүлэлт-ТЭЗҮ буюу гадаадыхны нэрлэж заншсанаар Feasibility Study нь хийгдээд үр ашигтай болох нь тогтоогдож ирэх жилүүдэд хэрэгжих томоохон төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг авч үзэхэд 11.2 тэрбум доллар байхаар байна. Мега төслийн барилга угсралтын ажил бэлэн дэд бүтэцтэй газар жижигхэн тоосгон байшин барихтай адилгүй тул нарийвчилсан зураг төсөл боловсруулах, гүйцэтгэгч компаниа сонгох гэрээлэх, ажлаа эхлүүлэх, барих байгуулах, туршилт тохиргоо гээд олон шат дамжлагийг дамжиж байж хамгийн багадаа 3-аас 5 жилийн дараа бүтээгдхүүнээ борлуулж, орлого олж эхлэнэ. Гэхдээ төсөл анхны хүрз шороо хаяж эхэлмэгц Монгол улсад ажилчдын цалингийн шимтгэл, хураамж, худалдан авалтад ноогдох НӨАТатвар, импортын гаалийн татвар зэрэг олон тооны татвар хураамжийг төлж эхэлнэ. Зарим судалгаагаар зарцуулж буй доллар тутмын 13 цент нь ийм маягаар тухайн улсын төсөвт хуримтлагддаг гэсэн тооцоо бий. Тэгвэл зөвхөн барилгын ажлын явцад бид дээрх төслүүдээс ойролцоогоор 1.5 тэрбум долларыг эхлээгүй байгаа үйлдвэрлэлээс олж болох нь. Дээр нь ТТ ээс 500 сая долларын урьдчилгаа, нөгөө баригдаж дуусдаггүй төмөр замын овоолсон шорооны мөнгө болох 280 сая ам.доллар, бас Чалкод төлөх өрөө хөрөнгө оруулагчид шилжүүлчхээр айгаад байсан 3 тэрбум доллар бас чиг санаанд багтаад ирж байгаа биз?

Олон үг нуршихаа больё. Засгийн газар бишээ энэ эсэргүүцээд байгаа нөхдүүд бүр бишээ улс эх орон бидний төлөө Таван толгой дээр хашгираад байгаа улс төрчдөө та бүхэнд мега төслүүдгүйгээр эдийн засгийг хүндрэлээс гаргах Б ТӨЛӨВЛӨГӨӨ байгаа юу? Байгаа бол хэлээд өгчихвөл бид бас орой паабанд суухдаа улс төр биш өөр юм ярьмаар байна.
Төсвөө хэмнээд бүсээ чангалж байгаад өрөө дардаг хөгжингүй орнуудын хамгийн түрүүнд хэрэгжүүлдэг Б төлөвлөгөөг ЗГ өөрөө ард түмнээсээ асууж байгаад чагтлаад хаясныг дурьдахаа яг мартах гэж байна. Ернол 9 бүсээ ч чангалаад том төслөө ч явуулцан бол үнэхээр сайхан алхам болох байлаа бүр ядахдаа 3 дахь сонголт болгоод асуучих байсан юм. 


 P.S: Өнөөгийн байдлыг өөдрөгөөр төсөөлөөд ТТ гэрээ батлагдлаа гэж бодий. Эм Си Эс хашраад дахиж ийм аюултай тоглоомоор тоглохгүй байх гэсэн өчүүхэн найдлага сэтгэлийн мухарт сүүмэлзээл байгаа шүү.

Нийтлэлч: Daagiii