Өнөөдөр би та бүхэнд өөрийн ойлгосоноороо энэ 3 зүйлийн талаар маш товч тайлбарлья гэж бодлоо. Яагаад энэ талаар тайлбарлах боловоо гэхээр социализмын үед энэ талаар мэдээлэл байгаагүйгээс болоод өнөөдөр бид нийгэмд байгаа хүйс, жендэр, бэлгийн чиг хандлагатай холбоотой асуудалд хэрхэн хандахаа мэдэхгүй байна. Иймээс та бүхэнд энэ талаар мэдээллийг хүргэхээр шийдлээ.
Хүйс:
Энэ бол биологын ойлголт. Хүн хүйсээ сонгох боломжгүй. Хүйс эр эм гэсэн 2 туйлтай байдаг. Гэхдээ энэ нь хүйс эр эм гэсэн 2 төрөлд хуваагддаг гэсэн үг биш юм. Энэ 2 ийн голд маш олон төрлийн хүйсүүд орших боломжтой. Энэ хүйсүүдийг бид монголоор манин(манин дотроо маш олон төрөлтэй) гэж нэрэлдэг (intersexual, hermaphroditic). Үүнийг зургаар дүрсэлвэл:
Жендэр:
Жендэр бол биологын гэхээсээ илүү нийгмийн ойлголт юм. Энэ ойлголт нь олдмол шинжтэй байдаг, уг нь хүн өөрөө жендэрээ сонгох боломжтой. Гэхдээ нийгмээс тухайн хүнд хүйсийн ялгаанаас хамааран түлгаж бүй хүйсийн дүрийг жендэр гээд байх шиг байгаа юм. Жишээ нь эрэгтэй хүн хүчтэй, ухаантай, тулаанч, зоригтой, зөвхөн эмэгтэй хүнтэй хавьтдаг, удирдагч байх ёстой, өмсдөг хувцас нь эрэгтэйлэг шинжийг агуулсан байх, эсвэл эмэгтэй хүн хоол сайн хийдэг, хувцас сайн угаадаг, гоё биетэй, халамжтай, эрэгтэй хүнээр байнга дэмжүүлдэг байх зэргээр нийгмээс оноож буй хүйсийн дүрүүдийг хэлдэг.
Орчин үед жендэрийн эр эм гэсэн 2 дүрээс гадна энэ 2 дүрийн алинд ч орохыг хүсдэггүй хүмүүс бий болсон. Яагаад гэвэл эр, эм гэсэн жендэрийн дүрүүд нь өөр бэлгийн чиг хандлагатай, өөр хүйстэй хүмүүст дарамттай болж ирсэн. Үүнийгээ дагаад шинэ жендэрүүд болон жендэрийн дүрүүдийг эвдэгчид гарч байна. Жишээ нь трансжендэр, cross dresser, transvestite гэх мэт...
Үүгээр зогсохгүй эр эм гэсэн дүр нь хетеросексуаль эрэгтэй эмэгтэй хүйсийн хүмүүст ч дарамттай болж ирсэн.
Жэндэрийн ямар ч дүрийг сонгохыг хүсэхгүй байгаа хүмүүс өөрсдийгөө Queer хэмээн нэрлэх болжээ.
Маш олон тохиолдолд хүмүүс манин болон трансжендэр хүмүүсийг нэг гэж боддог харин энэ 2 ойлголт бол өөр өөр ойлголтууд юм. Нэг нь биологийн нөгөө нь нийгмийн ойлголт.
Жендэрийн төрлүүдийн зураглал :
Тайлбар: эр, эм жендэр нь эрс ялгаатай. трансжендэр нь өөртөө эр, эм шинжийг агуулаад зогсохгүй өөрийн гэсэн шинэ төрхийг бий болгосон. Queer нь аль ч жендэрийн хэв маягт орохыг хүсдэггүй.
Бэлгийн чиг хандлага :
Бэлгийн чиг хандлагыг хүн сонгох боломжгүй энэ нь яг хүйстэй адилхан төрөлхөөс заяадаг.
Хетеросексуаль буюу эсрэг хүйстэндээ татагддаг, хомосексуаль буюу ижил хүйстэндээ татагддаг, бисексуаль буюу эсрэг болон ижил хүйстэндээ татагддаг гэсэн үндсэн 3 төрөл байдаг. Хүн энэ чиг хандлагуудын алинд ч төрж болно.
Олон хүн бэлгийн чиг хандлагын талаар мэдээлэлгүйгээсээ болоод хомо болон бисексуал бэлгийн чиг хандлагыг гаж дон гэж боддог. Ямар нэгэн дон олдмол бөгөөд хүн өөрөө сонгодог харин бэлгийн чиг хандлага нь төрөлхийн байдаг учраас сонгох боломжгүй юм.
Хүйс, жэндэр, бэлгийн чиг хандлагын талаар маш товч мэдээлэл өгөхөд ийм байна. Энэ сэдэв нь өөрөө маш том сэдэв юм. Хэрвээ цааш судалвал маш сонирхолтой асуудлууд гарч ирдэг.
Би энэ мэдээллүүдээрээ хэрвээ хэн нэг нь чамаас өөр хүйс, өөр жендэр, өөр бэлгийн чиг хандлагатай байгаа нь тэднийг ялгаварлах шалтгаан бишээ гэдгийг ойлгуулахыг хичээлээ.
Эрх чөлөөт нийгэм нь хүмүүст ямар хүйс, жендэр, бэлгийн чиг хандлагтай байхаасаа үл хамааран ижил тэнцүү сайхан амьдрах, бие биенээ ойлгох эрх чөлөөг өгдөг.
Хэхэ эхний зурагт тайлбарыг үзээд бараг ойлгочихлоо :P
ReplyDeleteК-Поп сонсогчид маань оршин байх жендерийн хувьд трансжендер болж таарах шив. Эсвэл queer юм болов уу, хэхэ. Учир нь ялангуяа нарийн өмд өмссөн, нарийн бие галбиртай, зөөлөн дүр төрхтэй, нүүрээ будсан /уг нь бусдад цэвэрхэн сайхан харагдахыг л илүүд үзэх арчаатай нэгэн/ гэх мэт шинжийг ялангуяа эрэгтэй өсвөр үеийнхэн маань гаргах болж, гэтэл нийгмийн олонх нь тэднийг дорд үзэж байна.
ReplyDelete