Saturday, September 26, 2009

Эрх чөлөөтэй хүн л хариуцлагатай байдаг



Дахиад л сүүлийн үеийн түлгамдсан асуудлыг бичихээр шийдлээ. Саяхан “эрх чөлөөний парад хийнэ” гээд хүмүүстэй эрх чөлөөний талаар ярьсан чинь эрх чөлөө гэдэг үгнээс нэлээн дөлөх янзтай байнаа. “Ер нь ямар зорилготой юм? Үүргээ мэдэх үү та нар?” (Эрх үүргийн талаар өмнөх бичлэгүүдээс үзнэ үү!!!) “Эхлээд үүргээ ярь, дараа нь эрхээ ярь! “Монголд тэр эрх чинь хэтрээд энэ залуус архи уудаг боллоо, ажил хийхээ болилоо, эцэг эхийнхээ үгэнд орохоо болилоо” гэнээ. Ер нь энэ эрх чөлөө гэдэг чинь хүнийг хүн биш, залхуу хойрог, ажилгүй, хариуцлагагүй амьтан болгодог гэж хүмүүс ойлгодог бололтой.

Боол хүн, эрх чөлөөтэй хүн 2 ийн ялгаа юу вэ? гэсэн чинь: Боол хүн сайн эзэнтэй болохийг хүсч санаа нь зовдог, сайн эзэнтэй л байх юм бол идэх хоол, өмсөх хувцас, орон байр болон бусад зүйлд санаа зовох хэрэггүй болдог. Харин эрх чөлөөтэй хүн сайн эзнээс бусад бүх зүйлд санаа зовдог, хаана унтах вэ? Юу идэх вэ? Юу өмсөх вэ гээд л бүх зүйлд санаа зовно. Энэ хэрээрээ эрх чөлөөтөй хүн маш хариуцлагатай амьдардаг хэрвээ ямар нэг буруу алхам хийвэл амьдралд нь шууд нөлөөлнө.

Эрх чөлөөтэй байна гэдэг бол сонголтоо өөрөө хийнэ гэсэн үг хэрвээ сонголтоо өөрөө хийсэн бол сонголтоос гарах үр дүнг өөрөө хариуцна гэсэн үг. Чи бизнес хийдэг байлаа гэж бодий хэрвээ чи зөв шийдвэр гаргаад ашиг олсон бол энэ чиний л ашиг , хэрвээ чи буруу тооцоо хийгээд алдагдал хүлээсэн бол чиний л алдаа чамаас өөр хүн энэ алдаа болон онооны ашиг тус, хор хохиролыг нь хүлээхгүй.

Амьдралд хамгийн хариуцлагагүй ханддаг хүмүүс бол өөрөө амьдралаа авч явдаггүй хүнээр тэжээлгэдэг, эсвэл хэн нэг хүний эрхээр амьдардаг, өөрөө шийдвэр гаргадаггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэртээ тэргүй алдсан ч оносон ч шийдвэрийг өөр хүн гаргадаг, хариуцлага нь өөр хүн дээр буудаг болохоор амдралд хайнга хаддаг. Жишээ нь: Та хоёрын нөгөө сайн гээд байсан охин чинь одоо архичин болчлоо би уг нь Бүрмаатай суух байсын, Би наад хувцасыг чинь аваагүй наадхаа хая, ээжийн оруулж өгсөн ажилд би явмааргүй байна гэх мэт...

Бид маш олон тохиолдолд өөртэйгөө холбоотой маш чухал шийдвэрүүдийг өөрсдөө биш бусдаар гаргуулчихснаа анзаарах ч үгүй ингэх ёстой юм шиг бодоол явж байдаг. Аав ээж, төр засаг, хэн нэг ухаантан, ёс заншил эсвэл найзууд нэг мэдэхэд бидний яаж амьдархыг заачихсан зогсож байдаг. Энийг өмс, тэр сургуульд сур, тэрэнтэй гэрэл, ингэж ид, тэгж яв, ингэж болно, тэгж болохгүй гээл зааж зааварчилж бидний өмнөөс шидвэр гаргана. Энэ хэрээрээ бид хариуцлагагүй амьдарч эхэлдэг.

Эрх чөлөө жинхэнэ хариуцлагатай хүнийг бий болгодог.


1 comment:

  1. Бидний тохиолдолд аав ээжүүд аливаа зүйлд маш ихээр зааж зааварладаг, яагаад гэхээр эцэг эхийн үүрэг, чамд хайртайдаа, санаа зовсондоо гэнэ. Мэдээж хэрэг ийм зүйл байлгүй л яахав, түүнийг нь сонсоно, авахаа авна, гээхийг нь гээнэ. Гэтэл тэр халамж тань хэвийн хэмжээнд байж чадаж байна уу, эсвэл өнөөх нийгмийн хэм хэмжээндээ тааруулаад "одоо үед бусад шиг шударга бусаар амьдрах тухай", "ар өврийн хаалга ашиглаж ажил төрөл амжуулахгүй бол болохоо больсон тухай" гэдэг шиг нийгэмдээ зөв юм шиг боловч үнэн хэрэгтээ зүй бус аргаар зааварчилгаа өгөөд байна уу? гэдгээ тэд бодож үзэхийг хүсдэггүй. Монгол гэр бүлийн уламжлал гэхүүдээ, эцэг эхийн үгнээс гарвал муу хүү болдог гэх мэт. Мэдэхгүй юмдаа.

    ReplyDelete