Sunday, August 23, 2009

Ардчилал ба иргэний боловсрол

Ойрд иргэдийн амнаас Монголд ардчилал зохих эсэх талаар яарианууд гарах боллоо. Авилгал хээл хахууль хэрээсээ хэтэрлээ, хуучин нийгмийн үед юм сайхан байж, хүмүүс ядуурч тульдлаа ер нь энэ муу ардчилалаас л боллоо, хүмүүсийг чөлөөтэй тавьсанаас боллоо, хуучин нийгэм бид хичнээн сайхан байлаа.....

Тэгвэл үнэхээр энэ ардчилал үнэхээр монголд зохих уу? Яагаад монголчууд ардчилалд нэг л хөлөө олж өгөхгүй байнаа?

Энэ асуултанд хариулхаас өмнө нэг түүхийг ярья:

Нэг залуу байжээ. Тэр хувцасаа дандаа түмпэнд гараараа угаадаг байжээ. Нэгэн өдөр түүний найз нь гараараа хувцасаа угааж суугаа залууг хараад ихэд өрөвдөн бүрэн автомат угаалгын машин бэлэглэхийг ихэд хүсэв. Маргааш нь найздаа бүрэн автомат угаалгийн машинаа хэрэглэх заавартай нь бэлэглэж гэнэ. Тэр угаалгийн машиныг хархад үнэхээр сайхан бөгөөд хүчин чадалийг нь үгээр хэлэшгүй үзгээр бичишгүй сайн ажээ.

Залуу маргааш нь үгаалгын машинаа хэрэглэх гэсэн боловч олон товчлууруудыг хараад нүд нь эрээлжиллээ, тэгэхээр нь угаалгын машиныг ажиллуулах зааврыг аван үзтэл англи хэлдээр бичсэн учир ойлгосонгүй. Тэгээд бүр ойлгохгүй болохоор нь хэдэн точлууруудыг нь нэг нэгээр нь орлдож, дарж мушгиж үзлээ юу ч өөрчлөгдсөнгүй. Тэгээд цөхөрсөн залуу нөгөө угаалгийн машин дотороо ус дүүргээд хувцаснуудаа дахин гараараа угааж эхэллээ. Угаалгын машинд их ус ордог, том, хүнд болохоор зөөхөд хэцүү, гараараа угаахийн тулд заавал босоогоороо угаах шаардлагатай хэцүү байлаа. Тагээд залуу ай түмпэн минь байсан ч болоосой хэмээн санаа алджээ.

Бид 20 жилийн өмнө ардчилалыг сонгож хуулиа ардчилсан болголоо, сонгуулиа ардчилсан болголоо, өмч хувьчиллаа, төрийн институтуудээ ардчилсан хэв маягт нийцүүллээ ер нь ардчилалд хэрэгтэй бүхнийг хийлээ түмпэнгээ угаалгын машинаар солисоон гэсэн үг. Гэвч тэр нийгэмд яаж амьдрах талаар хэн ч зааж өгсөнгүй. Хувийн өмчийн талаар, иргэдэд үйлчилдэг төрийн талаар, төрийг хэрхэн хяндаг талаар, ардчилал яаж ажилдаг талаар хэн ч юу ч хэлсэнгүй, зааж өгсөнгүй.Тйим учираас ардчилсан нийгмийн тогтолцоонд социалист хэв маягаар иргэд маань амдрах гээд цөхрөнгөө барлаа. Яг угаалгын машинд гараараа хувцас угаадаг хүн шиг.

Тэгээд одоо яах вэ? Бидэнд иргэний боловсрол хэрэгтэй байна. Төрийг иргэддээ иргэний боловсрол(ардчилалын боловсрол) олгохыг шаардах, бас өөрсдөө төрийг хүлээлгүй бие биедээ энэ боловсролыг түгээх хэрэгтэй байна. Хэрвээ бид иргэний боловсролыг яаралтай иргэддээ олгохгүй бол удахгүй буцаад түмпэнгээ бариад авах вий.

Ардчилал бол бидний хэзээ нэгэн цагт очих сайхан нийгэм биш харин өдөр бүр биднийг ухаалаг, шудрага аз жаргалтай амьдархад бидэнд алхам тутамд түсалдаг хэрэгсэл юм. Үүнийг бид хэрэглэж сурах хэрэгтэй байнаа Найзуудаа.


3 comments:

  1. МЭДЭЭЖ БҮХ ЗҮЙЛ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛӨӨС Л ХАМААРНА

    ReplyDelete
  2. хөөх найзаа чи шүү. нээрээ иргэн хүний боловсролоор эх орны хөгжил хэмжигдэнэ.

    ReplyDelete
  3. Тэр угаалгын машинаар нь олон хиртэй хувцаснуудаа угаавал хичнээн сайхан бэ?

    ReplyDelete