Өнөөдөр монголчуудын олонх нь төрийг бизнес хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байх шиг байна. Монголын төр нэгэн гадаадийн уул уурхайн компанитай хамтрч бизнес хийгээд олсон ашигаа ард түмэндээ тараана тэгэх зуураа бас төрийн үүргээ биелүүлж өөрөөсөө болон хамтрагчаасаа татвар авна гэнээ.
За энэ сайхан мэдээг сонсоод их баярлав тэгснээ хэдэн асуулт гарч ирлээ.
1. Төрийн оруулах хөрөнгө оруулалтын мөнгө хэнээс гарах вэ? Мэдээж иргэд татвар төлөгчдөөс
2. Төр хэр амжилттай бизнес эрхэлдэг вэ? Мэдээж хамгийн муу бизнэс эрхэлдэг хамгийн муу мэнежер байдаг. Төрийн орлцсон бизнес болгон араасаа авилгалыг, цавчааг, дампуурлыг дагуулдаг бас иргэдийн бизнэсийн эсрэг монополь болдог. Үүний хамгийн том жишээ эрдэнэт. (Уг нь яаж бинес хийдгийг нь 70 жил туршцан л юм байгаам)
3. Хэрвээ бизнес нь дампуурвал хэн хохирох вэ? Мэдээж иргэд татвар төлөгчид өөр хэнч биш. Хэнтэй ч хариуцлага тооцох аргагүй яагаад гэвэл тэр үед өөр хүмүүс өөрсдийгөө төр гээд яриад сууж байх учраас.
4. Ард түмэнд ашигаа тараана гэдэг үнэн болов уу? Үнэн байж болно гэхдээ төр ашигаа тарааж эхлэх үед төр аль хэдийнэ хүмүүсд бүх зүйлийг нь заадаг болчихсон байна. Яагаад гэвэл тэр үед төрд татварийн мөнгө хэрэггүй бас өөрийг хянадаг иргэд хэрэггүй харин хэлсэнийг нь биелүүлдэг хүн л хэрэгтэй. Мэдээж хэн мөнгөтэй нь дуугаа захиална биздээ.
5. Өөрөөсөө болон хамтрагчаасаа татвар авна гэж үнэн болов уу ? Мэдээж үнэн гэхдээ 68% ийн татвар авах байх хэхэхэ инээв.
Өө дандаа муухай харултууд байна шүү дээ тэгээд одоо яах вэ?
- Хариулт нь их энгийн Шувуу тэнгэртээ өт шороондоо байсан нь дээр. Энэ нь төрийг өт байж битгий шүвүүний хийдэг юмыг орлдоо л гэсэн үг.
Төр бизнес хийнэ гэдэг нь социализмд хүрэх хамгийн дөт зам юм.
Төр оролцох зүйл бага л байх тусмаа сайн юмсан. Даан ч тэр юм болгонд л оролцох юм.
ReplyDelete