Телевизээр нэгэн албан тушаалтан одооны залуучууд эрх эрх гэж их ярих юм харин тэдэнд үүргийг нь зааж өгөх хэрэгтэй байна гэж мэдэмхийрэв. Бас нэг оюутан нийгмийн өмнө хүлээсэн иргэнийхээ үүргийг биелүүлж хотоо хогноос нь салгаж байгаагаа их л бахархалтай ярив.
Яг үнэндээ чөлөөт нийгэмд амьдарч буй хүнд төр болон нийгмийн өмнө хүлээдэг үүрэг гэж байдаггүй эрх л гэж байдаг. Тэр эрхээ дагаж хариуцлага ирдэг, үүрэг биш. Энэ харуцлага нь хэн нэгний өмнө биш зөвхөн өөрийн хийсэн сонголтыг дагаж өөрт нь ирдэг. Хэрвээ чиний сонголт зөв байгаад амжилтанд хүрвэл тэр амжилт нь чинийх л байх болно хэрвээ буруу сонголт хийсэн бол хариуцлага нь чинийх, зовлонг нь чи өөрөө л үүрнэ. Чи өөрөө буруу сонголт хийчээд алдааг нь тэр сонголтийг хийгээгүй өөр хүмүүст нялзааж болохгүй.
Харин чөлөөт нийгэмд иргэдийн өмнө үүрэг хүлээдэг хүмүүс бол төрд ажилдаг хүмүүс, төрийн албан тушаалтнууд юм. Тэд энэ үүргийг өөрсдөө сонгосон учраас үүрдэг. Тэдэнд төрд ажиллахгүй байх сонголт үргэлж байдаг. Төрд ажилдаг хүмүүс ерөнхийдөө иргэд татвар төлөгчидөд үйлчлэх үүрэгтэй. Жишээ нь : Цагдаа иргэдийн амь бие, эд хөрөнгө, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй, эмч(төрийн байгууллагын) нар иргэдйин эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх үүрэгтэй,багш (төрийн байгууллагийн) нар иргэдэд боловсрол олгох үүрэгтэй гэх мэтээр. Яагаад энэ үүргүүд үүсээд байна вэ гэхээр энэ ажилыг хийлгэхийн тулд тэдэнд мөнгийг нь иргэд татвар төлөгчид төлж байгаа.
Хэрвээ бидэнд нийгмийн өмнө хүлээдэг үүрэг гэж байдаггүй юм бол хүмүүс яагаад энэ талаар яриад байнаа?Хэрвээ байдаггүй басан бол ярихгүй шүү дээ гэж асууж болох юм.
Сайхан асуулт байна. Энэ сэтгэлгээ, энэ яриа социализмаас улбаатай. Социалист нийгэмд амьдарч багаа хүмүүс улс нийгэм, нам засаг, эх орон ард түмнийхээ өмнө үүрэг хүлээдэг байжээ. Яагаад гэвэл хүмүүст эрх чөлөө байгаагүй, тэр эрх чөлөөг төр өөртөө байлгадаг, тэгээд хүмүүст маш романтик хийсвэр зүйлүүдийн төлөө өөрийгөө золиослохийг уриалдаг бас бидний үүрэг хэмээн ухуулж байлаа. Хэрвээ энэ үүргийг биелүүлээгүй бол шийтгүүлнэ. Яг л боол эзэн 2 шиг, боолд эрх гэж байдаггүй үүрэг л гэж байдаг харин эзэнд үүрэг гэж байдаггүй хэрвээ боол үүргээ биелүүлээгүй бол эзэнд ташуурдана. Төр энэ ташуурны оронд үүрэг гэдэг хүүль зохиогоод энэ хуулиараа хүмүүсийг айлгаж боолчилдог байжээ.
Ийм нийгэмд амьдарч басан хүмүүсийн сэтгэлгээнээс одоо болтол өөрсдөнд нь аюултай нийгмийн өмнө хүлээдэг үүргийн тухай ойлголт амь бөхтэй байсаар байна. Сүүлдээ энэ талаар залуус яридаг боллоо.
Сүүлд бид иргэнийхээ үүргийг биелүүлж хотоо цэвэрлэж байна гээл хороогоороо суботник хийгээл, оюутнууд хичээлээ таслан байж хог цэвэрлээд байсан чинь нөгөө хог цэвэрлэх үүрэг хүлээж байсан ТҮК гээд байгууллага ажил хийлгүй мөнгө иддэг газар болоод хувирчихсан байна. Энэ талаар надаар хэлүүлэлтгүй орой бүр мэдээгээр явж байгаа.
Иргэдэд үүрэг заах гээд байгаа хүмүүс өөсдөө үүргээ биелүүлээсэй.
Yaag zav ene humuus oorsdoo uurgee biyluulcheed tegej am bardam yariasai daa. Denduu orovdoltei yum aa
ReplyDeleteБи цэрэгт явмааргүй байна. Гэхдээ би төрсөн эх орондоо хайртай.
ReplyDelete