Monday, November 19, 2012

ЛЕОНАРД Э.РИД “БИ ХАРАНДАА” ЭССЕ



Чөлөөт зах зээлийн зарчмыг энгийн, оновчтой тайлбарласан гэдгээрээ ихэд алдаршиж, өдий болтол уншигдаж, ишлэгдсээр байгаа энэхүү эссег Америкийн эдийн засагч, Эдийн засгийн боловсролын санг (The Foundation of Economic Education) үүсгэн байгуулагч Леонард Э.Рид бичиж, 1958 онд анх удаа хэвүүлж байжээ.
­­­­­­­__________________________________________________________
Би уншиж, бичиж чаддаг охид, хөвгүүд, томчуудын сайн мэдэх энгийн л нэг модон, баллууртай харандаа.[1] Бичнэ гэдэг миний хүсэл сонирхол, гарамгай хийдэг ажил.
Ямар учраас би өөрийн гарал үүслээс эхлээд бичих болов гэдгээ танд удахгүй тайлбарлана. Юуны өмнө миний түүх тун сонирхолтой гэдгийг хэлмээр байна. Би ургамал мод, нарны туяа, аянга цахилгаанаас ч илүү нууцлаг, сонирхолтой. Даанч харандаа хэрэглэгчид намайг гарал угсаагүй жирийн л нэг эд зүйл гэж үздэг нь харамсалтай. Ийм хэнэггүй байдал намайг байдаг л нэг аар саархан зүйлийн хэмжээнд аваачихыг яана. Энэ бол цаашид удаан үргэлжилбэл аюул занал дагуулах хүн төрөлхтний эмгэнэлт алдаа юм. Ухаант Ж.К Честортон нэгэнтээ “Бид өдөр тутам тохиодог гайхамшгийг анзаардаггүй аталаа огт тохиохгүй гайхамшгийг хүлээж суудаг” гэжээ.
Би энгийн нэг харандаа шиг харагддаг боловч гайхал, бишрэлийг тань төрүүлэх шинж чанараа одоохон танд нотлон харуулъя. Үнэнийг хэлэхэд та намайг ойлгох аваас-үгүй дээ, ингэвэл хэтэрхий их зүйл шаардсан хэрэг болно-та миний дотор агуулагдах ид шидийг ухаарах аваас хүн төрөлхтний зугуухнаар амь тавьж буй эрх чөлөөг аврахад туслах юм. Тиймээс би нэгэн чухал хичээл заая. Машин, онгоц, аяга угаагчтай харьцуулбал би хүмүүст хавьгүй энгийн сэтгэгдэл төрүүлдэг тул хичээл маань ч танд ойлгомжтой санагдах биз.
Яагаад би тийм энгийн санагддаг хэрэг вэ? АНУ-д л гэхэд жил бүр намайг 1.5 тэрбум хувиар үйлдвэрлэн гаргадаг хэрнээ энэ дэлхий дээрх ганц ч хүн намайг хэрхэн бүтээдгийг мэдэхгүй. Гайхмаар сонсогдож байгаа биз?
Нүдэндээ ойртуулж бариад намайг сайн хар даа. Танд юу харагдаж байна? Жаахан мод, лаак, хэвлэмэл шошго, бал чулуу, төмөр, баллуураас өөр онц гойд зүйл алга уу?

Ярвигтай угсаа гарал
Та ураг овгийн хүмүүсээ бүгдийг мэдэхгүйтэй адил би ч гэсэн удам судрынхнаа нэг бүрчлэн нэрлэн танилцуулж чадахгүй. Гэхдээ би өөрийн баялаг, ээдрээт угсаа гарлаараа таныг гайхшруулах үүднээс хангалттай ихийг өгүүлэх болно оо.
Миний угсаа гарал модноос эхтэй, хойд Калифорниа болон Орегонд ургадаг үрийн царс мод. Царс модыг огтолж, гуалин болгоод төмөр зам хүртэл тээвэрлэхэд тоног төхөөрөмж, хөрөө, олс дээс, ачааны машин гээд есөн шидийн зүйл хэрэг болдог. Хүдэр олборлох, төмөр гаргаж авах, өнөөхөөрөө хөрөө, алх, мотор хийх, олс тариалах, түүхий олсыг бат бөх олс болгон хувиргах олон шат дамжлага, үйлдвэрийн ажилчдын байрлах байр, хоол  унд гээд үйлдвэрлэлд хэрэглэгддэг тоолохын эцэсгүй олон тоног төхөөрөмж, хүн хүчийг бодоод үзээрэй. Мод бэлтгэгчдийн гарт халуунаараа савсаж байдаг кофег аваад үзэхэд л хичнээн их тоо гарахыг хэлж мэдэхгүй.
Өнөөх гуалингаа Калифорнийн Сан Лэндрод байрлах үйлдвэрт тээвэрлэн хүргэнэ. Тэгж тээвэрлэх явцад шаардагдах машин, төмөр зам, авто хөдөлгүүрийг хийж, дэд бүтэц, зам харилцааг барьж босгосон хүмүүсийг нүдэндээ харах гээд үз дээ?
Сан Лэндрогийн үйлдвэрт өнөөх гуалингуудыг дөрөвний нэг инчээс ч бага зузаантай харандаан чинээ урттай жижиг хэсэг болгон хуваана. Тэгээд халуун зууханд хатааж, эмэгтэйчүүд нүүрэндээ энгэсэг нялдагтай адил надад будаг түрхэнэ. Зэвхий цагаан биш аятайхан өнгөтэй байвал хүмүүс надад илүү дуртай байдаг. Дараа нь цавуу түрхээд ахиад хатаана. Будаг, зуух, хэрэгтэй дулаан, цахилгаанаар хангах, туузан дамжуурга, мотор гээд үйлдвэрлэлд шаардлагатай бусад зүйлсийг бий болгоход хичнээн их хөдөлмөр ордог бол? Тийм ээ, үйлдвэрийг цахилгаанаар хангаж байгаа Цахилгаан, дулааны компанийн барилгын суурийг цутгасан ажилтныг оруулаад шүү дээ!
Яг энэ мөчид холын холд миний төрөл нэгтнүүдийг гуалин болгон ачсан 60 машин улс даяар хөлхиж байгааг мартаж болохгүй.
Тоног төхөөрөмж, барилга байшин, урсгал зардал, миний эцэг эхийг аврах \мод тарих үйл ажиллагаа\ гээд 4,000,000 ам.доллар шаардагддаг харандааны үйлдвэрт жижиг хэсэг болгон хуваасан хоёр хавтангийн голд цавуу түрхэж, бал байрлуулсны эцэст түүнийгээ хүнд механизм бүхий машинаар 8 хэсэг хуваана. Би болоод миний 7 ах ингэж 8 хэсэг болон салдаг юм.
Миний доторх бал гэхэд л бал биш байсан гээд өөр нэг ярвигтай түүх өгүүлж болно. Бал чулууг Цейлоноос олборлодог. Уурхайн ажилчид, тэдний багаж төхөөрөмж, бал чулууг тээвэрлэхэд зориулж хийсэн цаасан хайрцаг, боодлыг хийсэн хүмүүс, ачаа зөөгч, усан онгоц зохион бүтээгчдийг та бодоод үзээрэй. Эргийн харуул, гэрэлт цамхагын дохио өгөгч ажилчин хүртэл намайг бий болох явцад оролцдог.
Бал чулууг гидроксит аммониар ариутгасан Миссипигийн шавартай хольдог. Дараа нь хүхрийн хүчилтэй химийн аргаар нэгдэлжүүлсэн амьтны өөх зэрэг шингэлэгч бодисууд нэмнэ. Хэд хэдэн дамжлага дамжиж, хатааж, цельсийн 1080 хэмд олон цагаар жигнэгдсэний эцэст өнөөх холимог зайдсан талх шиг хэлбэртэй, хатуу биет болон хувирна. Бат бөх, гөлгөр чанарыг нь сайжруулах үүднээс бэлэн болсон балыг Мексикийн зөөлөн лав, хатуу парафин, устөржүүлсэн өөхны халуун холимогтой нэгтгэдэг.
Надад бас 6 давхар лак түрхдэг. Та лаканд юу юу ордгийг мэдэх үү? Лакны найрлагад тосон туулга, үрсүүлгийн буурцаг байдаг гэж хэн санах вэ дээ? Гэвч бүгд үнэн. Цаашлаад лакийг давхарлаж цэвэрхэн түрхэхэд хичнээн их чадвар шаардагдана гээч.
Миний шошгыг сайн хар даа. Шошгыг маань хийхийн тулд нүүрстөрөгчийн хөөг давирхайтай холидог юм. Давирхайг хэрхэн хийдгийг, нүүрстөрөгчийн хөө гэж ямар юм байдгийг та мэдэх үү?
Намайг бөгжлөн хүрээлсэн төмөр бол угтаа гууль юм. Цайр, зэс олборлох ажилчид, байгалийн бүтээгдэхүүнийг ийм гялалзсан, нимгэн гууль болгон хувиргахад зарцуулдаг хөдөлмөр, хүн хүчийг бодоод үзээрэй. Гуулин цагирагны дээрх хар хүрээнүүд нь хар никель юм. Хар никель гэж юу болох, түүнийг хэрхэн хийдэг бол? Гуулин цагирагны голд харин яагаад хар никель түрхээгүйг бүрэн гүйцэд тайлбарлах гэвэл хэд хэдэн хуудас цаас шаардагдах болно.
Хүмүүс намайг ашиглах явцад гаргасан алдаагаа арилгахад зориулагдсан хэсгийг болхидуу маягаар “баллуур” гэж нэрлэдэг, харин тэр бол миний хувьд титэмтэй адил. Баллуурыг  хүхэрт хлорид, Индонезийн рапсын үрийн тос найрлагат нь ордог резин маягийн зүйлээр хийдэг. Резин дангаараа баллуур болж чадахгүй учраас хүхэржүүлж, нийлэгжүүлэх хэд хэдэн бодис шаардагдана. Италийн уушгин чулуу, баллуурт өнгө оруулах кадмийн сульфид хэмээх будагч бодис хүртэл хэрэг болно.
Хэн ч анзаардаггүй үнэн
Одоо та энэ дэлхий дээрх ганц ч хүн намайг хэрхэн бүтээдгийг мэдэхгүй гэж хэлсэнд маань итгэж байна уу?
Үнэн хэрэгтээ сая сая хүн намайг бүтээх явцад оролцож байдгаа мэддэггүй. Та магадгүй холын хол Бразилд кофены үр түүж байгаа хүн, хаа нэгтээ ногоо тарьж буй ногоочин харандаа бүтээхэд оролцдог гэж хэлэх нь дэндүү хэтрүүлсэн хэрэг биш үү гэж хэлэх байх. Миний зөв болохыг би танд одоохон нотлоё. Харандааны үйлдвэрийн эзнийг оролцуулаад энэ олон сая хүн бүгд хөдөлмөрийн хуваарьт оролцож байдаг. Хөдөлмөрийн хуваарийн үүднээс харвал Цейлоноос бал чулуу олборлодог уурхайчин, Ореганы мод бэлтгэгч хоёр хөдөлмөрийн хуваарийн өөр өөр хэлбэр гэдгээрээ л ялгаатай. Уурхайчин, мод бэлтгэгч хоёр үйлдвэрийн  химич, газрын тос олборлогчтой л адил чухал гэсэн үг.
Одоо бид хамгийн гайхалтай баримттай нүүр тулж байна: газрын тос олборлогч, химич, бал чулуу, шавар малтагч, онгоц, галт тэрэг, ачааны машин зохион бүтээсэн, миний дамждаг олон дамжлагат тоног төхөөрөмжийг ажилуулдаг хүмүүс, харандааны үйлдвэрийн эзэн хүртэл намайг бүтээх гэж хүссэндээ тэр бүхнийг хийдэг юм биш. Тэр хүмүүс намайг нэгдүгээр ангийн хүүхдээс ч бага сонирхдог биз. Аягүй бол тэдний дунд амьдралдаа гартаа харандаа барьж үзээгүй, юу байдгийг нь мэдэхгүй хүн ч байхыг үгүйсгэхгүй. Намайг бүтээх тэр хүмүүсийн зорилго биш. Тэдгээр сая сая хүн ердөө л сайн хийж чаддаг ажлаараа өөрсдөд нь зайлшгүй хэрэгтэй юмуу дуртай бараа, үйлчилгээгээ сольж авах л гэсэн  хэрэг. Би тэдний хүсч буй зүйл мөн ч байж мэднэ,  биш ч байж мэднэ.
Дээд оюун ухаан гэж үгүй
Би танд өөр нэг гайхалтай зүйл хэлье: зохицуулагч дээд оюун ухаан, хэн нэгний дарамт, шахалт байхгүйгээр намайг бүтээх тоо томшгүй алхмууд хар аяндаа хийгдэж байдаг. Яг л үл үзэгдэх гар ажиллаж байгаа юм шиг. Энэ бол өмнө өгүүлсэн миний нууцлаг чанар юм.
“Гагц бурхан л жам ёсыг бүтээдэг” гэлцэх нь бий. Яагаад бид үүнтэй санал нийлдэг вэ? Хүн жам ёсыг бүтээж чадахгүй гэдгээ ухаардаг болохоор тэр үү? Үнэндээ бид жам ёс гэж юу болохыг гүехэн байдлаар тодорхойлохоос хэтэрдэггүй. Тухайлбал молекулын комфигураци (молекул доторх атомын орон зайн холбоо) бол жам ёс юм гэж хэлж болно. Тогтмол, байнгын молекулын багахан өөрчлөлт аливаа биетийн амьдралд чухал нөлөөтэйн адил энгийн нэг бяцхан, модон харандаа жам ёсны илрэл байх юм гэж хэний санаанд орох билээ?
Би бол мод, цайр, зэс, бал чулуунаас бүрдсэн гайхамшгийн чуулбар. Байгалийн бүтээгч ид  шидээс илүү гайхалтай зүйл байдаг нь: хүний бүтээлч хүчний нэгдэл, өөрөөр хэлбэл ямар нэг дээрээс тушаасан төлөвлөгөө, зохицуулалт үгүйгээр сая сая хүний хөдөлмөр, үйлдэл нийлээд хүн төрөлхтний хэрэгцээ, хүслийг хангах тогтолцоог хар аяндаа бий болгодог явдал юм. Гагц бурхан л жам ёсыг бүтээдэг гэж үзвэл би гарцаагүй бурхны бүтээл. Хүмүүс молекулын нэгдлээс мод гаргаад авдаг шиг намайг зориудаар бүтээж чадахгүй.
“Та миний дотор агуулагдах ид шидийг ухаарах аваас хүн төрөлхтний зугуухнаар амь тавьж буй эрх чөлөөг аврахад туслана” гэж эхэн хэсэгт бичсэн маань учиртай. Хэрэв төрийн болоод албадлагын ямар нэг хэрэгслийн нөлөөгүйгээр хувь хүмүүсийн нэг бүрийн хөдөлмөр нэгдсээр бүх хүний хэрэгцээ, шаардлагыг хангах бүтээлч, үр ашигтай тогтолцоо хар аяндаа бий болдгийг ойлгох аваас та эрх чөлөөт хүмүүсийн хүсэл зориг хэмээх эрх чөлөөний хамгийн гол амин судлаас атгалаа гэсэн үг юм. Эрх чөлөө ийм чөлөөт хүсэл зориггүйгээр орших боломжгүй.
Төр хүмүүсийн ийм бүтээлч үйл ажиллагааг гүйцэлдүүлээд эхэлбэл, тухайлбал, шуудан хүргэлтийн үйлчилгээг төр эрхлэх юм бол олонх нь энэ ажлыг хувь хүн дангаар гүйцэлдүүлж чадахгүй юм байна гэж дүгнэнэ. Ингэж дүгнэх нь ч зөв. Ганцхан хүн дангаараа харандаа хийх тогтолцоог бүрдүүлж чадахгүйтэй адил улс даяар шуудан түгээх ажлыг ч хувь хүн дангаар гүйцэлдүүлж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой мэт санагддаг. Тиймээс чөлөөт хүсэл зориг бүхий сая сая хүний хөдөлмөр нэгдэж уг үйлчилгээг хангах тогтолцоог хар аяндаа бий болгодгийг ухаараагүй хүн бол шууданг ганцхан төрийн “гайхашигт хүчээр” л хүргэж болох юм байна гэсэн алдаатай дүгнэлтэнд хүрэх болно.
Хаа сайгүй нотолгоо
Хэрэв хүмүүст чөлөөтэй нөхцөл боломж олгох л юм бол юу бүтээж, гүйцэлдүүлж чадахыг нотлох жишээ надаас өөр олдохгүй бол миний ярьсан зүйлд хэн ч үнэмшихгүй нь мэдээж. Гэвч ийм жишээ бидний эргэн тойронд, хаа сайгүй байдаг. Шуудан, хүргэлтийн үйлчилгээ л гэхэд автомашин зохион бүтээх, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, үр тариа боловсруулах хүнд машин механизм зохион бүтээхтэй харьцуулахад хавьгүй хялбар зүйл. Дамжуулах, хүргэх л явц шүү дээ. Яг энэ салбарт ямар ч зохицуулалт, гадны оролцоогүйгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлын дуу, дүрсийг таны гэрт шууд дамжуулж, хүний дуу хоолойг хагас хормын дотор л дэлхий даяар цацаж, 150 зорчигчийг Сиэтлээс Балтимор луу дөрвөн цаг хүрэхгүй хугацаанд хүргэж, Техасаас Нью Иорк хүртэл итгэмээргүй бага зардлаар шатахуун зөөвөрлөж, 2 кг тосыг Персийн булангаас дэлхийн нөгөө хэсэгт төр нэг захиаг зэргэлдээ гудамжинд чинь хүргэж өгөхөөс ч бага зардлаар тээвэрлэн хүргэж байна.
Би энэ бүхнээрээ танд дээр дурьдсан бүтээгч хүчийг зөнгөөр нь орхих хэрэгтэй гэдгийг л  ойлгуулах гэсэн юм. Зохицуулахгүй байх нь жинхэнэ зохицуулалт гэдгийг, эрх зүй, хэм хэмжээний хэрэгслүүд энэ бүхэнд саад болох зүйлсийг л боломжийн хэрээр үгүй хийж, хүмүүсийн бүтээлч хүч чөлөөтэй хэрэгжих нөхцлийг бүрдүүлдэг байх, эрх чөлөөт хүмүүс харилцан ашигтай үр дүнд хар аяндаа хүрдгийг л мэдүүлэх гэсэн юм. Хэлсэн бүхэн маань үнэн. Харандаа би өөрийнхөө бүтэж бий болдог гайхамшигт үйл явцаар дамжуулан нар, бороо, нарс мод, байгаль дэлхийтэй л адил зайлшгүй үнэнийг танд өгүүллээ.



* Намайг албан ёсоор “Монгол 482” гэж нэрлэдэг. Миний биеийн ихэнхийг Эберхард Фабер Пенси цуглуулж, угсарч, үйлдвэрлэн гаргадаг.

Орчуулсан: Тэгшзаяа

Sunday, October 28, 2012

Эрх чөлөөний философи

Энэ видиог бараг 4 жил ярьсны эцэсд Даашка гэдэг залуугын туслалцаатай хийж дуусгалаа. 


Хүн бүрийг мэдээлэлжүүлж, боловсролтой болго, тэд л эрх чөлөөг хадгалж хамгаалах хамгийн 
найдвартай тулгуур болно. - Thomas Jefferson

Thursday, June 2, 2011

Хараал идсэн нийгмийн хэм хэмжээ.



Миний амьдралд тохиолддог нэгэн сонин үзэгдэлийн мөн чанарыг би ойлгодоггүй байлаа. Энэ юу байсан вэ гэхээр би зарим нэг зүйлийг хийхийг маш ихээр  хүсэх тохиолдолд дотороос Амараа чи  үүнийг хийвэл хүмүүс шоолноо, чамайг авьгүй бол загнана шүү, хүмүүс т1 гэж ойлгох байх гэсэн бодлууд байлаа. Би ер нь ихэнхдээ энэ бодлууддаа захирагддаг байсан юм. 
Энэ зүйл юу байсан бэ гэхээр миний тархинд ингэх л ёстой хэмээн прогрмчлагдсан олонхоороо дагаж мөрддөг нийгмийн хэм хэмжээнүүд байсан юм. (нийгмийн хэм хэмжээ гэдэг үгийг миний ярихгээд байгаа зүйлтэй хамгийн дөхөж очсон гэдэг үтгаар нь авав. магадгүй stereotype гэж болох байсан байх)
Хүн өөрөөрөө байх, хүссэн зүйлээ хэнээс ч айж ичилгүй хийх эрх чөлөөтэй байхад саад болдог хараал идсэн зүйл бол нийгмийн хэм хэмжээ юм. Нийгмийн хэв хэмжээ нь шашин, уламжлал, ёс суртхуунаар хүчээ авж заримдаа бүр хуулиар баталгаажин хүмүүсийн тархинд  шигдсэн байдаг. Гадаа гэрт, ажил, сургууль, гудамж, талбай, телевиз, радиогоор зөвхөн нийгэм нь хүлээн зөвшөөрсөн зүйлүүдийг  л хийнэ, ярьна,бичнэ. Зөвшөөрөгдөхгүй байгаа үйлдэл нь хэний ч эрхэнд хадаагүй байсан ч хийж болохгүй хийвэл хүмүүс шоолно гадуурхана доромжлоно, харьцхаа больно, загинана бүүр зарим нь зодно.
Хамгийн аймар нь ямарч хүүль дүрэмгүйгээр хүмүүс өөрсдөө сайн дураараа шийтгэгч нь болж, энэ ажилаа үнэн голоосоо чин сэтгэлээсээ хийдэгт байгаа юм. Найз нөхөд, гэр бүл, ажилийн газарийнхан, таньдаг хүмүүс, заримдаа та өөрөө өөрийгөө шийтгэнэ.

Энэ бүх таньтай зөрчилдөөд байгаа, хийхийг хүсэхгүй мөртлөө ингэх л ёстой гэж бодоод байгаа бодолдоо Яагаад гэдэг асуултыг тавиад үзээрэй яг тэр мөчид хариулт нь олдохгүй, эсвэл хүмүүс угаасаа л ингэж амьдардаг өөр ямар ч сонголт байхгүй гэсэн бодол төрвөл тэр бол зүгээр л танийг боолчилдог утгагүй нийгмийн хэв хэмжээнүүдийн нэг гэсэн үг.
Жишээ нь:


- Чи бол өрхийн тэргүүн!

-       Яагаад? би өрхийн тэргүүн болмооргүй байна.

-       Угаасаа л эрэгтэй хүн өрхийн тэргүүн болдог.
-       Ягаад эмэгтэй нь байж болохгүй гэж?
-       Мэдэхгүй хуулин дээр л тэгж заасан байдаг.

-       Чи төрийг хүндлэх ёстой!
-       Яагаад?
-       Монголчууд олон зуун жил төрийг хүндэлсээр ирсэн!
-       Миний татвараар ажилдаг, би өөрийнхөө төлөө ажилуулхаар сонгосон төр учираас би хүндлэх биш шахаж шаардах хэрэгтэй.


-       Чи биеэ үнэлж болохгүй!
-       Яаагаад
-       Энэ бол ёс суртхуунгүй үйлдэл!
-       Магадгүй таний хүвьд ёс суртхуунгүй үйлдэл байж болно. Миний хувьд энэ бол харин ч ёс суртхуунтай, хэний ч эрхэнд халдахгүйгээр мөнгө олдог ажил.

-       Та 2 гэрлэлтээ батлуулаач
-       Яаагаад ?
-       Та 2 гэр бүл болсноо төрд бүртгүүлж баталгаажүүлж багаа хэрэг.
-       Миний хэнтэй хамт амьдарч, хэнийг хайрлаж байгаа нь төрд ямарч хамаагүй асуудал юм биш үү.


Иймэрхүү асуулт хариулт амьдрал дээр, тархин дотор эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно.

Энэ бүх хөгийн нийгмийн хэм хэмжээнүүдээс салах арга бол би хүсээд байгаа мөртлөө яаагаад хийхгүй байнаа гэдэг асуултийг өөрөөсөө байнга асуух, тэгээд энэ нь үнэхээр таний мөн чанар биш бол энэ бүхнийг сөрж зогсох  зориг хэрэгтэй. 
Бүх цаг үеийн турш хүмүүс нэг нэгнийгээ ёс сүртгхууны хувьд сайн, муу хэмээн үнэлж, зарим хэсгийгээ буруутгаж, нүд үзүүрлэж байсан мөртлөө нэг удаа ч гэсэн энэ ёс суртхуундаа эргэлзэж үзээгүй. - Ayn Rand

Sunday, July 18, 2010

Нийгмийн сайн сайхан

Тэд олны сайн сайхний төлөө явсийм.

Хамт олны “нийтийн сайн сайхан”, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан харгислал бүрийн зөвтөгсөн нэр. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг, нэгүүлсэнгүй буян гэдэг нэрийн дор хийж байсан. Нигүүлсэнгүйн зарчмийн дагуу үйлдсэн аллага, хядлагатай хувиа хичээх ямар нэг үйлдэл эгнэх үү? Алдаа-гэм нь хүний 2 нүүр гаргах явдалд оршиж байна уу, зарчмын мөн чанарт оршдог юм уу? Хамгийн аймшигтай яргачид, хамгийн чин сэтгэлээсээ байсан. Тэд төгс нийгэмд, цаазын тавцан, буу зэвсгээр дамжин хүрч болно хэмээн үздэг байсан. Өөрийгөө огоорон бусдын төлөө хийж байгаа болохоор, хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэх тухай асуудаггүй байсан. Хүнийг бусдын төлөө золиосолж болно гэж хүлээн зөвшөөрсөн. Жүжигчид нь өөрчлөгдсөн ч эмэгнэлт жүжиг нь тоглогдсоор. Хүн төрлөхтний сайн сайхны төлөө гэж эхэлсэн хүмүүнлэг үзэл цусан далай болж дуусаж байна. Энэ бүхэн нь, хүн тухайн үйлдлийг хувиа хичээгээгүй гэж үзсэн цагт үргэлжилсээр байх болно. Ингэж өөрийгөө огоорогчид, хохирогчидоо тэвчүүлж чадаад байгаа юм. Хамтач хөдөлгөөний удирдагчид өөрсөддөө юуг ч шаарддаггүй. Гэхдээ үр дүнг нь ажиглаарай.

Хүн бусдийнхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн мэдэгдэл бол “БУСДЫН ХЭРЭГТ БҮҮ ОРОЛЦ”.  Ховард Роарк
"Эх сурвалж" Айн Рэнд,  орч Батчулуун номын 776-р талаас ишлэв. 

Sunday, January 10, 2010

2010 социализм руу урагшаа


2010 оны анхны бичлэгээ ирээдүйд болох зүйлүүдийн талаар тэр тусмаа 2010 онд болох зүйлүүдийг өөрийн таамаглаж байгаагаар бичхээр шийдлээ.

Ер нь 2010 он минийхаар социализм руу хэдэн алхам урагшилсан жил болох байх гэж бодоод байгаам. Ягаад гэдгийг нь удахгүй мэдэх болно. Социализм гэдэг бол төр төвтэй нийгмийн тогтолцоо. Төр хамаг хөрөнгийг өөртөө төвлөруулнэ, төр бизнес хийнэ, төр хүмүүсийг төвлөрүүлсэн мөнгөөрөө халамжилна, төр хүмүүүсийн халамжилдаг учраас яаж амьдархыг нь нарийн хэлж өгнө, бүх зүйл төрөөс хамааралтай болно харин иргэд- ард түмэн(эрх чөлөөгүй, төрөөс хамааралтай хүмүүсийн нэгдэл) болж хувирна. Энэ шинж тэмдгүүд ирэх жилд олширох байх.


1. Төрийн коипаниуд олноор бий болно.

Саяхан ерөхий сайд маань уул уурхай, дэд бүтэц дээр суурилсан томоохон төрийн өмчит компаниуд байгуулах саналаа улсын их хурлын даргад өргөн барьсан. Компанийх нь нэр их сүртэй “Монгол Эрдэс”, “Монгол Дэд Бүтэц ” ч гэх шиг. Саяхан төрийн арилжааны банктай болсон удахгүй 2011 онд төрийн хүнсний дэлгүүртэй болох байх. Хүнс гэдэг чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл шүү дээ. (Бинесмен төр бичлэгээс дэлгэрүүлж уншиж болно)


2. Баруун солгойгүй хүмүүсд мөнгө тараана.

Мэдээж төр бизнес хийгээд ирэхээр авилгал хээл хахууль, цавчаа замбраагаа алдна. Тэгээд иргэдийг чимээгүй байлгахын тулд мөнгө өгнө. Эцэст нь хүмүүс юу ч хийлгүй мөнгө авсаар байгаад амьдрах, өөрийгөө хамгаалах чадваргүй төрийн боол болно. Оны өмнөхөн хүмүүст 140000 төг тараах шийдвэр гарсан.


3. Юмны үнэ өснө

Баруун солгойгүй мөнгө цацсанаас болоод монгол төгрөгийн ханш унана. Мөнгө тараах болгонд барааны үнэ өснө.


4. Оюуны доройтолд орно

Оюунлаг хүмүүс монголоос олноорооо дайжих болно. Ягаад гэвэл бэлэнчилдэг хүмүүст шинжлэх ухаан үнэ цэнэгүй байдаг харин тэдэнд мухар сүсэг илүүү үнэмшилтэй сонсогддог бас социалист төрд эрдэмтэд биш эргэ шурганууд л хэрэгтэй. Эцэст нь номын дэлгүүрүүд тайлагдашгүй нүүц, далд ертөнц, мухар сүсгийн номоор дүүрнэ( Энэ үйл явц явагдаад эхэлчихсэн. Та ямар ч хамаагүй номын дэлгүүрт ороод үзээрэй).


5. Байгалийг хайр найргүй сүйтгэнэ.

Уг нь байгалийг төр хамгаалах үүрэгтэй. Хамгаална гэдэг нь байгаль сүйтэгсэн байгүүллагуудтай хариуцлага тооцно гэсэн үг. Гэтэл одоо өөрөө байгаль сүйтгэдэг бизнес хийхээр хэн төртэй хариуцлага тооцох вэ? Хэн ч байхгүй. Төр хувийн компаниудаас илүү байгальтай хэрцгий харьцана. Яагаад гэвэл хэн ч хянахгүй болохоор.

Миний таамаглал ийм байна. Харин миний блог энэ бүх зүйлүүдийг 2010 онд тууштай шүүмжлэх болно.

(Хэрвээ таньд төрийн оролцоо болон социалзмийн талаар асуулт байгаа бол өмнох бичлэгүүдээс хариултаа олоорой)