Миний амьдралд тохиолддог нэгэн сонин үзэгдэлийн мөн чанарыг би ойлгодоггүй байлаа. Энэ юу байсан вэ гэхээр би зарим нэг зүйлийг хийхийг маш ихээр хүсэх тохиолдолд дотороос Амараа чи үүнийг хийвэл хүмүүс шоолноо, чамайг авьгүй бол загнана шүү, хүмүүс т1 гэж ойлгох байх гэсэн бодлууд байлаа. Би ер нь ихэнхдээ энэ бодлууддаа захирагддаг байсан юм.
Энэ зүйл юу байсан бэ гэхээр миний тархинд ингэх л ёстой хэмээн прогрмчлагдсан олонхоороо дагаж мөрддөг нийгмийн хэм хэмжээнүүд байсан юм. (нийгмийн хэм хэмжээ гэдэг үгийг миний ярихгээд байгаа зүйлтэй хамгийн дөхөж очсон гэдэг үтгаар нь авав. магадгүй stereotype гэж болох байсан байх)
Хүн өөрөөрөө байх, хүссэн зүйлээ хэнээс ч айж ичилгүй хийх эрх чөлөөтэй байхад саад болдог хараал идсэн зүйл бол нийгмийн хэм хэмжээ юм. Нийгмийн хэв хэмжээ нь шашин, уламжлал, ёс суртхуунаар хүчээ авж заримдаа бүр хуулиар баталгаажин хүмүүсийн тархинд шигдсэн байдаг. Гадаа гэрт, ажил, сургууль, гудамж, талбай, телевиз, радиогоор зөвхөн нийгэм нь хүлээн зөвшөөрсөн зүйлүүдийг л хийнэ, ярьна,бичнэ. Зөвшөөрөгдөхгүй байгаа үйлдэл нь хэний ч эрхэнд хадаагүй байсан ч хийж болохгүй хийвэл хүмүүс шоолно гадуурхана доромжлоно, харьцхаа больно, загинана бүүр зарим нь зодно.
Хамгийн аймар нь ямарч хүүль дүрэмгүйгээр хүмүүс өөрсдөө сайн дураараа шийтгэгч нь болж, энэ ажилаа үнэн голоосоо чин сэтгэлээсээ хийдэгт байгаа юм. Найз нөхөд, гэр бүл, ажилийн газарийнхан, таньдаг хүмүүс, заримдаа та өөрөө өөрийгөө шийтгэнэ.
Энэ бүх таньтай зөрчилдөөд байгаа, хийхийг хүсэхгүй мөртлөө ингэх л ёстой гэж бодоод байгаа бодолдоо Яагаад гэдэг асуултыг тавиад үзээрэй яг тэр мөчид хариулт нь олдохгүй, эсвэл хүмүүс угаасаа л ингэж амьдардаг өөр ямар ч сонголт байхгүй гэсэн бодол төрвөл тэр бол зүгээр л танийг боолчилдог утгагүй нийгмийн хэв хэмжээнүүдийн нэг гэсэн үг.
Жишээ нь:
- Чи бол өрхийн тэргүүн!
Иймэрхүү асуулт хариулт амьдрал дээр, тархин дотор эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно.
- Чи бол өрхийн тэргүүн!
- Яагаад? би өрхийн тэргүүн болмооргүй байна.
- Угаасаа л эрэгтэй хүн өрхийн тэргүүн болдог.
- Ягаад эмэгтэй нь байж болохгүй гэж?
- Мэдэхгүй хуулин дээр л тэгж заасан байдаг.
- Чи төрийг хүндлэх ёстой!
- Яагаад?
- Монголчууд олон зуун жил төрийг хүндэлсээр ирсэн!
- Миний татвараар ажилдаг, би өөрийнхөө төлөө ажилуулхаар сонгосон төр учираас би хүндлэх биш шахаж шаардах хэрэгтэй.
- Чи биеэ үнэлж болохгүй!
- Яаагаад
- Энэ бол ёс суртхуунгүй үйлдэл!
- Магадгүй таний хүвьд ёс суртхуунгүй үйлдэл байж болно. Миний хувьд энэ бол харин ч ёс суртхуунтай, хэний ч эрхэнд халдахгүйгээр мөнгө олдог ажил.
- Та 2 гэрлэлтээ батлуулаач
- Яаагаад ?
- Та 2 гэр бүл болсноо төрд бүртгүүлж баталгаажүүлж багаа хэрэг.
- Миний хэнтэй хамт амьдарч, хэнийг хайрлаж байгаа нь төрд ямарч хамаагүй асуудал юм биш үү.
Иймэрхүү асуулт хариулт амьдрал дээр, тархин дотор эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно.
Энэ бүх хөгийн нийгмийн хэм хэмжээнүүдээс салах арга бол би хүсээд байгаа мөртлөө яаагаад хийхгүй байнаа гэдэг асуултийг өөрөөсөө байнга асуух, тэгээд энэ нь үнэхээр таний мөн чанар биш бол энэ бүхнийг сөрж зогсох зориг хэрэгтэй.
Бүх цаг үеийн турш хүмүүс нэг нэгнийгээ ёс сүртгхууны хувьд сайн, муу хэмээн үнэлж, зарим хэсгийгээ буруутгаж, нүд үзүүрлэж байсан мөртлөө нэг удаа ч гэсэн энэ ёс суртхуундаа эргэлзэж үзээгүй. - Ayn Rand
Хариуцлагагүй эрх чөлөө гэж байхгүй.. байлаа ч эцэст хариуцлагаа үүрэх л болно..
ReplyDeleteБи гудамжаар шалдан гүйх эрх чөлөөтэй, боломжтой.. гэхдээ нийгмийн бусад гишүүдийн өмнө хүлээсэн хариуцлага маань энэ эрх чөлөөг хязгаарлана. Би өөрөө нийгмийн нэг гишүүн учраас нийтлэг энэ хариуцлагыг биелүүлнэ. би нийгмээс тасраад эзгүй арал дээр очвол эрх чөлөөгөө эдэлж болно. үүнд тэгтлээ гайхаад бачуураад байх зүйл алга санагдана..
Би хувьдаа эрх чөлөөтэй.. нийгэмд, хүмүүсийн дунд хариуцлагаа хүлээн амьдрахаа би ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, бусдаас хамааралгүй сонгосон.
ReplyDeleteХариуцлагагүй байдлыг эрх чөлөө гэж эндүүрдэг буруу ойлголт түгээмэл байдаг. үнэндээ хариуцлагаа ухамсарласан үед эрх чөлөөг жинхэнээр мэдэрдэг. Яг л хүүхэд том хүн болж өөрийгөө хариуцаж эхлэх үедээ жинхэнэ эрх чөлөөгөө олж авдаг шиг..
Хариуцлагаас айсандаа аргагүйн эрхэнд бусдын өмнө хариуцлага хүлээж эрх чөлөөгүй явах, хариуцлагаа ухамсарлаад эрх чөлөөтэйгөөр сонголтоо хийн амьдрах 2 ижил харагдах ч тэс өөр ойлголтууд..
ReplyDeleteХүсээд байгаа зүйл чинь надад Хиппи маягийн нийгмээр төсөөлөгдөж байна. Хэн ч хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй..
Magadgui bi end sanaagaa joohon muu gargasan baij magadgui. End heniich erhend haldahguigeer hun ooriin songoltoo olonhoos hamaaralgui hiihiin tuld yaah yostoi yum boloo gedeg talaar l yarih gesiin. Hervee chi biee uneleed uvchin avbal chi l hohirno uur hen ch hohirohgui getel ter huniig hend ch saad boloogui zugeer uursduus ni uur arga zamaar mungu olsniih ni tuluu ter humuusiig shiitgedeg talaar bichsen yum.
ReplyDeleteBoloogui l baina daa, Monolchuudiin uls toriin medleg, socializmiig ingej oilgoj baigaa uls odoohondoo bol arai boloogui baigaan shinj shuu. Mongold onoodor zuunii uzel asar ih dutagdaj baina. Baruunii uzel noyolson bogood terniigee mongolchuud onoshloh chadvargui baidald baina. Baruun zuunii uze hoyor tentsuu baij onoodor niigem uragshlana. Manaihan het baruun ruu hazgaihad neg alham l uldsen baina. Heniich omno hariutslaga huleehgui gedeg bol anarhist uzliin shinj temdeg shuu dee.
ReplyDeleteБэлэг эрхтэн өөрөө бурхнаас ч юмуу байгалаас бидэнд заяасан онцгой эрхтэн. Бид мөнгө олохын тулд гар хөл, толгойгоо ашиглан бусдад үйлчилдэг шиг бэлэг эрхтнээрээ бас үйлчилхэд ялгаагүй гэж эндүүрч болохгүй. Үүний цаана ариун нандин гэр бүл, итгэлцэл, бусадтай хуваалцдаггүй хань ижлийн хайр гээд зөндөө хараал идсэн нийгмийн хэм хэмжээнүүд байгаа.. чи ч ялгаагүй энэ тохиолдолд, охин дүүгийнхээ, эхнэрийхээ ийм эрх чөлөөг нь хүлээн зөвшөөрөхгүй л болов уу..
ReplyDeleteНөгөө талаар хариуцлагаа ухамсарласан хүчирхэг хүмүүс хэний ч нөлөөнд авталгүй, олонхоос хамааралгүй сонголтоо хийж, эрх чөлөөтэй байж чаддаг. Миний бодлоор энэ чадвар нийгмээс бус хувь хүнээс илүү хамааралтай..
ReplyDeleteЧиний бичсэнийг бүхэлд нь үгүйсгэх гээгүй юм шүү.. Төр цомхон, өөрийн үндсэн үүргийн дагуу ажлаа хийдэг, олон нийтийн алба утгаараа байхыг би дэмждэг. гэхдээ үүнийг хувиа хичээгч, нийгмээс гаж, хариуцлагагүй байдалтай хутгаж хэрхэвч болохгүй.
ReplyDelete1. Odoo yag naad jisheen deer chini nuguu niigmiin humuusd tulgadag dur garch irjiin. Yag tanii helj baigaachlan busad humuus songolt hiij baigaa hunii umnuus boddog zaaj zavarlah gej orolddog. yag tanii htlsen: Үүний цаана ариун нандин гэр бүл, итгэлцэл, бусадтай хуваалцдаггүй хань ижлийн хайр гээд зөндөө хараал идсэн нийгмийн хэм хэмжээнүүд байгаа.. чи ч ялгаагүй энэ тохиолдолд, охин дүүгийнхээ, эхнэрийхээ ийм эрх чөлөөг нь хүлээн зөвшөөрөхгүй л болов уу.. geed. Minii bichsen sedev bol eroosoo l ene talaar yum shuu. Hun songoltoo hiij baihad bi umnuus ni songoltiig ni hiilgehgui uuriin yos surthuunii hemjuureer horino gedeg bol buruu yumaa gedeg talaar l bichsen yum baigaam aa. Ter songolt ni minii erhiig eruusuu zurchuugui shuu dee.gehdee ta nadtai sanal niileh albagui shuu. Tanii l songolt. Iim yamar songolt hiihiig zaadag humuus olon baigaa bolohoor zorigtoi baih heregtei gej duusagasan yum aa.
ReplyDelete2. bi bichihdee huvi humuusruu ali boloh chiglehiig hucheesen. Tiim niigmees hamaardaggui zorigtoi erh chuluutei humuus olshroosoi gej bodson yum.
ReplyDelete3. Tur baga baih gedeg deer sanal niilj baina.
4. Gaj hun gej baidaggui yaagaad gevel hun bur busdaas uur baidag bolohoor harin huniig gaj gej haragduuldag niigem l gej baidag. Hariutslagiin tal deer ta minii Эрх чөлөөтэй хүн л хариуцлагатай байдаг gedeg bichlegiig sonirhooroi. Sanal shuumjlelee helj baigaad mash ih bayarlaj baina.
Yostoi ontsgui niitlel baina. Jisheenuud yorn bugd l. Minii l bodol hezee ch tiim yum baih bolomjgui bailaa gej bodohod. Ardchilal chin anarkhism bolno.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteЭнд байгаа сэтгэгдлүүдийг бичсэн зарим хүмүүс яагаад энэ нийтлэлийг буруутгаад байгааг нэг л ойлгохгүй байна. Гол нь би нийгэмд гаж хэмээгдсэн аливаа үйлдлийг хийхдээ хэнийг ч хохироогоогүй, эрх чөлөөнд нь халдаагүй шүү дээ. Дээр нэг хүн гудамжаар нүцгэн явах тухай жишээ авсан байна, харамсалтай нь энэ нийтлэлд тохиромжгүй юм шиг, учир нь нүцгэн явах эрх чөлөө хэдий бидэнд бий ч түүнээс гарах үр дагаврыг нийгмийн хэм хэмжээ бус эрх зүйн хэм хэмжээнд өнөөдөр авч үзээд хуулиар зохицуулж байгаа. Хэрэв эрүүгийн хуульд тус харилцааг зохицуулсан заалт байхгүй бол хэн надад хариуцлага хүлээлгэнэ гэж? Магадгүй хараал идсэн нийгмийн хэм хэмжээнд толгойгоо угаалгасан хүмүүс байх л даа.
ReplyDeleteНамайг бага ангид байхад Монголд комунизмийн үзэл суртал монополь эрхтэй байв.Монгол хэлний багш хичээлийн эрхлэгч биднээр зуны амралтаар хаагуур зугаалж юу үзсэн тухай зохион бичлэг бич гэхэд би хөдөө яваад ууланд авирав,хадан дээр бурхан сийлцэн байсан гэж бичихэд тэр багш надаас бурхан гэж юу байсийн бэ, тийм юм байдгүйм, эртний хүмүүсийн зурсан сүг зураг ч юм билүү наадхаа өөрчил гэж байж билээ.Дээр үед тийм нийгмийн хэв хэмжүүр байсан ш дээ.Тэр үед хэн ч үүнд буруу зөв гэж эргэлздэггүй байсан юм.
ReplyDeleteBorgata Hotel Casino & Spa: Employee Reviews and Photos - Dr.
ReplyDeleteBorgata Hotel Casino & Spa: Employee Reviews and Photos - 충청북도 출장안마 Dr. 양주 출장샵 Borgata Hotel Casino & Spa 시흥 출장안마 has been offering the service 당진 출장안마 since 평택 출장안마 2006.