2010 оны анхны бичлэгээ ирээдүйд болох зүйлүүдийн талаар тэр тусмаа 2010 онд болох зүйлүүдийг өөрийн таамаглаж байгаагаар бичхээр шийдлээ.
Ер нь 2010 он минийхаар социализм руу хэдэн алхам урагшилсан жил болох байх гэж бодоод байгаам. Ягаад гэдгийг нь удахгүй мэдэх болно. Социализм гэдэг бол төр төвтэй нийгмийн тогтолцоо. Төр хамаг хөрөнгийг өөртөө төвлөруулнэ, төр бизнес хийнэ, төр хүмүүсийг төвлөрүүлсэн мөнгөөрөө халамжилна, төр хүмүүүсийн халамжилдаг учраас яаж амьдархыг нь нарийн хэлж өгнө, бүх зүйл төрөөс хамааралтай болно харин иргэд- ард түмэн(эрх чөлөөгүй, төрөөс хамааралтай хүмүүсийн нэгдэл) болж хувирна. Энэ шинж тэмдгүүд ирэх жилд олширох байх.
1. Төрийн коипаниуд олноор бий болно.
Саяхан ерөхий сайд маань уул уурхай, дэд бүтэц дээр суурилсан томоохон төрийн өмчит компаниуд байгуулах саналаа улсын их хурлын даргад өргөн барьсан. Компанийх нь нэр их сүртэй “Монгол Эрдэс”, “Монгол Дэд Бүтэц ” ч гэх шиг. Саяхан төрийн арилжааны банктай болсон удахгүй 2011 онд төрийн хүнсний дэлгүүртэй болох байх. Хүнс гэдэг чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл шүү дээ. (Бинесмен төр бичлэгээс дэлгэрүүлж уншиж болно)
2. Баруун солгойгүй хүмүүсд мөнгө тараана.
Мэдээж төр бизнес хийгээд ирэхээр авилгал хээл хахууль, цавчаа замбраагаа алдна. Тэгээд иргэдийг чимээгүй байлгахын тулд мөнгө өгнө. Эцэст нь хүмүүс юу ч хийлгүй мөнгө авсаар байгаад амьдрах, өөрийгөө хамгаалах чадваргүй төрийн боол болно. Оны өмнөхөн хүмүүст 140000 төг тараах шийдвэр гарсан.
3. Юмны үнэ өснө
Баруун солгойгүй мөнгө цацсанаас болоод монгол төгрөгийн ханш унана. Мөнгө тараах болгонд барааны үнэ өснө.
4. Оюуны доройтолд орно
Оюунлаг хүмүүс монголоос олноорооо дайжих болно. Ягаад гэвэл бэлэнчилдэг хүмүүст шинжлэх ухаан үнэ цэнэгүй байдаг харин тэдэнд мухар сүсэг илүүү үнэмшилтэй сонсогддог бас социалист төрд эрдэмтэд биш эргэ шурганууд л хэрэгтэй. Эцэст нь номын дэлгүүрүүд тайлагдашгүй нүүц, далд ертөнц, мухар сүсгийн номоор дүүрнэ( Энэ үйл явц явагдаад эхэлчихсэн. Та ямар ч хамаагүй номын дэлгүүрт ороод үзээрэй).
5. Байгалийг хайр найргүй сүйтгэнэ.
Уг нь байгалийг төр хамгаалах үүрэгтэй. Хамгаална гэдэг нь байгаль сүйтэгсэн байгүүллагуудтай хариуцлага тооцно гэсэн үг. Гэтэл одоо өөрөө байгаль сүйтгэдэг бизнес хийхээр хэн төртэй хариуцлага тооцох вэ? Хэн ч байхгүй. Төр хувийн компаниудаас илүү байгальтай хэрцгий харьцана. Яагаад гэвэл хэн ч хянахгүй болохоор.
Миний таамаглал ийм байна. Харин миний блог энэ бүх зүйлүүдийг 2010 онд тууштай шүүмжлэх болно.
(Хэрвээ таньд төрийн оролцоо болон социалзмийн талаар асуулт байгаа бол өмнох бичлэгүүдээс хариултаа олоорой)
виййй юүүү виййй юүүү вийй юүүү тэр дээр бэтсий байх шиг байна гөү гөүийн блоггэр мөн үү ай ай ай ???
ReplyDelete