Thursday, November 26, 2009

Төрийн шагналын тухай хэдэн үг



Улс тунхагласаны 85 жилийн ойн баяраар манай Ардчилсан ерөнхийлөгч олон хүнд социалист (Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, ....) төрийн одон, медаль шагналуудыг гардууллаа. Энэ сэтгэл хөдөлгөм ёслолыг үзээд өөрийн үзэл бодлыг хуваалцмаар санагдлаа.
Манай улсад оршин тогтноод байгаа энэ төрийн шагналуудын үүсэл нь социализмаас гаралтай. Социализмын үед төр хүмүүсийг өөрийнхөө төлөө үнэ төлбөргүй ажиллуулаад хариуд нь төрөл бүрийн шагналаар хуурдаг байсан байна. Хэрвээ хүмүүсийг ямар нэг зүйлээр хуурахгүй бол хүмүүс нэг л өдөр тогтолцооныхоо эсрэг болно гэдгийг тэд мэддэг байжээ. Зүгээр төсөөлөөд үзье л дээ. Насан туршдаа улс эх орныхоо төлөө ажиллаж ажиллаж байгаад нэг өдөр гэртээ хүрээд ирсэн чинь өлсгөлөн хүүхдүүд, төмөр ор угтвал ямар ч тэнэг хүн “энэ ямар утга байнаа” гэж бодно биз дээ? Харин тэрний оронд гэртээ ирсэн чинь төмөр ор, өлсгөлөн хүүхдүүд угтсан ч гэсэн хойморт нь өргөмжлөл, баярын бичиг, хэдэн тэмдэг байгааг хараад сэтгэлээ засаад “за би чинь нам төрийн хайр хишгийг хүртчээд...” гэж боддог байсан байх.
Энэ шагналуудаа эх оронч үзэл, төрийг дээдлэх үзэл, социализмийг магтан дуулах үзлүүдээр үлам нэр хүндтэй болгож, хүмүүсийг шагналд дуртай, шагналын төлөө амьдарлаа зориулахад ч бэлэн болгодог байжээ. Төрийн шагналаа аваад ярилцлага өгч байгаа хүмүүсээс та энэ шагналийн ямар их үнэ цэнэтэй байсныг харж болно. Ерөнхийдөө “төрийг эзэн, ард түмнийг илжиг” байсан гэж үзвэл илжгийг урагш хөдөлгөх лууван нь төрийн шагнал урамшил, одон медалиуд байжээ.


Ардчилсан нийгэмд хүн хийсэн бүтээснийхээ хэрээр өмч хөрөнгөтэй болдог болохоор ийм цаасан малгайны хэрэг ерөөсөө байхгүй. Хэрвээ төрийн одон медаль өгөх хэрэгтэй бол цэргийн хүмүүст л хэрэгтэй байх. Өөрийнхөө төлөө ажиллаж хөдөлмөрлөөд амжилт гаргасан хүмүүст энэ төрийн шагнал ямар хэрэгтэйг эрүүл ухаанаар ойлгох аргагүй. Жишээ нь: “гавьяат жүжигчин” гэдэг цол байна. Хүн өөрөө өөрийнхөө мөнгөөр CD бичүүлээд, өөрөө шүтэн бишрэгчидтэй болоод, CD-гээ зараад өөртөө ашиг олж байхад төр шагнал өгөх ямар хэрэг байгаа юм бэ? Төрийн шагналтай шагналгүй хэн сайн дуулсан, хэн сайн уран бүтээл гаргасныг үзэгчид хамгийн шударгаар дүгнэнэ бас шагнана. Би лав АНУ- ийн гавьяат жүжигчин Madonna гэж сонсоогүй гэхдээ тэр хэдэн саяыг дуулаал олдог, тэр хэрээрээ баян тансаг амьдардаг.
Бусад бүх төрийн шагналууд бүгд адилхан хүмүүст цаасан малгай өмсөгдөг төмөрнүүд.
Тэгээд ер нь энэ төрийн шагналуудыг дагаад авилгал, бялдуучлал, атаархал жөтөөрхөл, шудрага бус байдал бий болдог нь бидний нүдэнд ил байгаа.
Төрийн шагналын талаар маш товчхон бичхэд ийм байна цааш нь бичвэл бараг ном ч багадана. Ийм социалист, иргэд зах зээлд халтай, төрийг шүтэх үзлийг дэврэгсэн үйл ажиллагааг зогсоох цаг нь болжээ.
(Уг нь Элбэгдоржид их найдлага тавьж байсан юм гэхдээ хэззээ ч төр өөрөө энэ үйл ажиллагааг зогсоож чадахгүй, харин үүнийг иргэд өөрчилж чадна)

4 comments:

  1. Тиймээ,иргэний нийгэмд эзлэх байр суурийг бусад иргэдийн үнэлэмж л тодорхойлно уу гэхээс төр яавч биш, үйлчлэгчийн статустай төр үйлчилгээгээ л үзүүлнэ үү гэхээс шагнахгүй, Амараагийн хэлснээр чөлөөт нийгэмд ямар ч төрийн шагнал гэж үгүй, харин хаант засаглалаа бэлгэдэл болгон авч үлдсэн орнуудад л манайхны төрийн шагналтай дүйж болох шагнал, зэрэг дэвийг олгодог байх

    ReplyDelete
  2. аа бас нээрээ Амраа хө клубтэйгээ линкээр холбогдоорой эсүл follow хийх ч юм уу ;)

    ReplyDelete
  3. Хүмүүсийн олонх нь төрийг шүтэж, нийгмийн халамжаар голоо зовоох цагт төрийн шагналын үнэлэмж тэдэнд тэр хэрээр үнэтэй зүйл нь хэвээр байна шүү дээ, яалтай билээ.

    ReplyDelete
  4. тамирчдыг дэмжих нь зөв

    ReplyDelete