Wednesday, November 4, 2009

Үнийн хөөрөгдөлт гэж юу вэ?




Ойрын өдрүүдэд үнэ хөөрөгдсөн талаар их яриж бичих боллоо. Адууны мах, аарц, чацарган, маск болон С витамины үнийг хөөрөгдөөд байна шудрага бус өрсөлдөөныг хянан зохицуулах газар ажлаа хиймээр байна гэсэн эрүүл бус мэдээллийг сэтгүүлчид маань бараг орой бүр тв-ээр тоть шиг давтах боллоо.
Зүгээр эрүүлээр харах гээд оролдъё. Үнэ яагаад өсдөг вэ? Нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй байвал зах зээлийн хүүлиараа үнэ өсдөг. Үүнээс өөр байдлаар хэн нэг нь хиймэлээр үнэ хөөрөгдвөл тэр хүн дампуурдаг, хэн ч тэр хүний барааг авахгүй. Яагаад гэвэл зах зээлийн хуулиас гадуур ямарваа үйлдлийг зах зээл өөрөө устгадаг тиймээс л зах зээл бүхнийг зохицуулдаг гэж яьдаг бас заадаг, үүнийг нь онолуудаар баталдаг юм.
Үнэ бол зах зээлийн талаарх үнэн бодит мэдэллийг тараагч юм хэрвээ үнийг төрөөс хиймлээр барьж эхэлвэл үнэ нөгөө мэдээллээ худлаа дамжүүлаад эхэлдэг. Ямар бараа зах зээлд эрэлттэй байна, хэрэглэгчид хаагуур их үйлчлүүлээд байна, ямар бараа илүүдэлтэй байна юуны үйлдвэрлэл хүчээ авч байна гээл хэдэн мянган төрлийн мэдээллийг дамжуулдаг. Дэлхйид зөвхөн зах зээлийн үнийн мэдээг гаргаж тайлбарлдаг Bloomberg гээд суваг хүртэл байна.
Түрүүн үнийг хиймлээр барьвал зах зээлийн талаар худлаа мэдээлэл дамжуулдаг гээд ярьсан, энэ нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар тайлбаралья. Хамгийн наад зах нь хүмүүс хаана ямар бүтээгдэхүүн эрэлттэй эсвэл илүүдэлтэй байгааг мэдэж чадахааа болино, зах зээлийн хууль хэрэгжихээ болиод ирэхээр зах зээл өөрөө алга болно, хүмүүс өмчтэй байх эрхээ алдана, төрийн дарангүйлал тогтно, үнэ тогтоодаг яам бий болно, хэрвээ хэн нэг хүн үнэ өөрчилвөл шийтгүүлдэг болно. Энэ процесс бүх үнэтэй зүйл дээр явагдна телевизийн рекламний үнэ хүртэл багтана гээд боддоо.

Бас ийм асуулт гардаг: За тэр онол монол яахав наана чинь хүмүүс өвчлөөд үхээд байхад үнэ хөөрөгдөөд байна! Үндэсний аюулгүй байдлын хажүүд үнэ юү юм бэ? ханиад хамуу дууссаны дараа наадхыгаа ярь гэж хэлж болох юм.

1. Энэ бол хүний хувийн өмчийн аюулгүй бадалтай холбоотой асуудал. Тэр хүн тэр лангуун дээр аарц зарах мөнгийг өөрийн олон жилийн хөдөлмөрөөрөө олсон, хүн өөрийн юмаа хэдэн төгрөгөөр зарах нь бидэнд хамаагүй. Хэрвээ үнэ нь таалагдахгүй байгаа вол авахаа л больчих. Аарц, адууны махнаас өөр хэдэн зуун сонголт бидэнд байгаа. Илүү өндөр амин дэмтэй бараа дэлгүүрүүдээр дүүрэн байна.
2. Цөөнхийг золиосолж хангагддаг олонхийн эрх ашигыг ардчлал гэдэггүй фашизм гэдэг.
3. Ардчилсан нийгэмд үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголт нь тэр нийгэмд амьдарч бүй хувь хүн нэг бүрийн аюулгүй байдалийг хэлдэг. Түнээс биш хэн нэгнийг золиосолж байж хангагддаг зүйлийг үндэсний аюулгүй байдаг гэдэггүй юм.
4. Үнэхээр тэгж шудрага царайлмаар байвал өөрөө аарцаа аваад өөрөө л зарна биз битий бусдийн амьдралд саад болоод бай чамтай л адил амьдрах гэж яваа хүмүүс.
5. Харин тэр хөөрөгдлийг чинь Эрүүл Мэндийн яамнаас гаргасан аарц адууны мах хэрэглэх зөвлөмж чинь үүсгээд байгаа юм. Аарц адууны махнаас үр дүнтэй амин дэмтэй бүтээгдэхүүнүүд маш олон байгаа шүү дээ!!! Наймаачдыг биш тэр хүмүүсын шүүмжлэх хэрэгтэй байх.

Гэж хариулах байсан.
Үнийг зүрэхтэй зүйрлэж болно хэрвээ зүрх цохьлохоо больвол хүн үхдэг шиг үнэ хөдөлгөөнгүй болвол зах зээл үхдэг. Энэ нь та бизнэс хийж чадхаа болино гэсэн үг үүнд телевизүүд ч хаамаатай(хувийн).

3 comments:

  1. Зөв өнцөгөөс харж бичжээ. Гэхдээ аль эрт Монголоос гарсан хүн юмуу. Монголоор их муухай алдаатай бичжээ. Энэ чинь бичсэн зүйлийн чинь эрчийг бууруулах жаахан тиймхэн сэтгэгдэл төрүүлж байна. Бас жаахан хэрүүл шиг бичжээ. Тэгээд ингэж дүгнэлээ: Монголоос эрт гараад барууны аль нэг оронд амьдардаг, тэгээд тийм ч боловсролтой биш гэхдээ барууны амьдрал хүнд наад захын зах зээлийн ухамсар суулгадаг учраас тийм нэг ерөнхий мэдээлэлтэй хүн юм шиг байна. Юутай ч монголоор алдаатай бичсэн чинь муухай юмаа.

    ReplyDelete
  2. Хэхэ манай хүн алдаатай бичнээ, гэхдээ яахуудээ ямар бичиг номын ажил хийдэг, хийх хүн биш, тэс хөндлөн ажилтай байж бас зүгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэснийхээ төлөө монгол хэлний дүрэм үзээд явжийлтай биш дээ. Сэтгэлгээний логик нь л алдаагүй байвал болоошд тээ ;)

    ReplyDelete
  3. яг л үнэн хэлсэн байшд. гэснээс блогы чэн тэмдэглэж авы байз

    ReplyDelete