Thursday, October 9, 2014

Улаан дэнлүүний гудамжаар алхсан нь


Oрчуулсан: Н.Хасар

Герман улс биеэ үнэлэлтийг хуульчилснаараа Хүн худалдаалах явдалтай хэрхэн тэмцэж чадав?

   Саяхан би Германаар аялсан аяллынхаа сүүлчийн өдөр Берлиний эмсийн хүрээлэнгүүдээр очихоор шийдсэн юм.Сексийн хөдөлмөр эрхлэлтийн талаар бичиж буй миний сэдвийн овоо хараа Америкаас тэс өөр зүгт байгаа учраас би биеэ үнэлэлтийг хуульчилсан улс орны сексийн хөдөлмөр эрхлэгч хэн нэгэнтэй ярилцаж  үзэхийг хүссэн . Би ихэнхи цаг , мөнгөө барсан  ч  нутгийн зарим нэг хүмүүстэй  шөнийн хатагтай нар цуглардаг газар уулзаж жаахан ууж ярилцаж суусны дараа зочид буудал руугаа харих замд энэ үйл явдал тохиолдсон. Шөнийн клубуудээр дүүрсэн гудамжаар уруудах зуур тэндхийн секс хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд Америкийн ямар ч муж улс дахь мэргэжил нэгтнүүдээсээ илүү эрх эдэлж байгаа нь надад харагдсан. Өндөр,эрүүл чийрэг дүр төрхтэй,өтгөн сагсалзсан үс гэзэгтэй,нарийн туяхан бэлхүүстэй,элсэн цагийн хэлбэртэй сайхан корсет өмссөн тэдгээр бүсгүйчүүд 4 инчийн урттай өндөр өсгийтийг эс тооцвол ( үүнийг өмссөн хэнийг ч тэр энэхүү гутал зовоодог ) ямар ч дарлал хавчлагад өртөж зовсон шинжгүй харагдаж  байв.
     Бид ярилцах зуур авсан мэдээллээс үзвэл Герман улс биеэ үнэлэлтийг хуульчилсан шийдвэр нь зөвхөн Сексийн хөдөлмөр эрхлэгч хүмүүст тус болсоноос гадна ерөөс хүний наймааны хохирогчдын тоо эрс буурахад нөлөөлсөн аж. Салхинд явах зуур надтай хамт явж байсан хүмүүсийн нэг нь надад Феминистүүд биеэ үнэлэх явдлыг хууль бус болгохоор хичээж байгаа тухай ярьсан бөгөөд энэ нь маш том алдаа юм хэмээн нэмж дурьдсан. 
     Маргаангүй түүний зөв. Баримтаас үзэхэд сексийн хөдөлмөр эрхлэгчдийн эсрэг үйлдэгдэх хүчирхийлэл эрс багассан бөгөөд  тэдний амьдарлын нөхцөл байдал илүү дээшилсэн аж. Биеэ үнэлэлтийг хуульчилсны дараах эрүүл мэндийн үзлэг шинжилгээний явцаас харвал судлаачид секс хөдөлмөр эрхлэгчид болон ерөнхий хүн амын дундах бэлгийн замын халдварт өвчний байдал урьд өмнөхөөс ялгарах зүйлгүй байгааг анзаарсан байна. Мэдээж эсэргүүцэгчид байгаа.Тэднийхээр бол биеэ үнэлэлтийг хуульчилсан энэ үйл явдал нь харин ч энэ улс дахь хүний наймааг ихэсгэсэн хэмээн үзэж байгаа .Гэвч баримт  өөрийг өгүүлж байна. Германд биеэ үнэлэлтийг хуульчилсан 2001 оноос хойш 2011 оны хугацаанд секстэй холбоотой хүн наймаалан үйлдэгдсэн гэмт хэрэг 10 хувиар багассан аж.
     Ер нь бол Германд биеэ үнэлж байгаа хүмүүсийн дийлэнхи нь гаднаас очсон хүмүүс байдаг.  Герман бол цагаачлалын төвшингөөрөө хамгийн өндөр орнуудын нэг бөгөөд хүн амын 81 хувь нь л тэнд төрсөн хүмүүс байдаг .Германд биеэ үнэлэх явдлыг хуульчилж байх яг тэр үед Зүүн Европын улсууд Европын холбоонд нэгдэж, Пост-Коммунист улсууд эдийн засгийн хямралд нэрвэгдэж , даяарчлалын үйл явц цагаачлах хөдөлгөөний урсгалыг улам ихэсгэсэн. Гэвч дээрх сексийн хөдөлмөр эрхлэгч цагаачид бараг л бэлгийн боолчлолд өртсөн хүүхдүүд байсан юм. Герман дахь сексийн хөдөлмөр эрхлэгчдийн дундаж нас нь 31.
     Биеэ үнэлэх явдлыг хуульчилсан явдал нь хүний наймааны гэмт хэргийн гаралтыг ихэсгэсэн хэмээн нотлохыг хичээж байгаа хүмүүс баримтанд тулгуурлаагүй , эдийн засгийн эрүүл саруул үндэслэлтэй зөрчилдөөд байгаа юм.Биеэ үнэлэлтийг хуульчилсан байдал нь хүмүүсийн сексийн эрэлт, үйлдлийн үнэ хөлсийг бууруулсан. Мэдээж зарим нэг нь дээд зэрэглэлийн үйлчилгээнд өндөр үнэ төлж байгаа.Аялж байх энэ хугацаанд би Германд хямд зүйл ер нь бараг байхгүй байдаг болохыг ойлгосон.  Гэвч сексийн төлөө 15 еврогоос илүү төлөхийг хүсээгүй хүн хүссэн ч эс хүссэн ч илүү төлдөг байсан тэдгээр өдрүүд ард хоцорсон байна. Time сэтгүүл Герман орныг биеэ үнэлэгчдийн Алди (Алди бол дэлхийн 18 оронд 9000 салбартай  хамгийн том супермаркет) хэмээн нэгэн жуулчин дүрсэлсэн байсныг онцолсон байсан. Та секс арилжааг сайн эсхүл муу зүйл хэмээн бодохоос чинь үл хамааран бодит байдал дээр биеэ үнэлэх явдлыг хууль бус гэмт хэргийн шинж чанартай хэмээн тооцох нь секс үйлчилгээний үнийг ихэсгэдэг аж. Ийнхүү үнэ ихэссэнээр биеэ үнэлэгчдийг зуучлагч үл бүтэх этгээдүүд эрэлтийг хангах ямар нэгэн шинэ арга зам хайж олоход хүргэдэг ажээ. Хүний наймаанд энэхүү үнэ их хамааралтай. Учир нь хэн нэгнийг хулгайлж өөрийнх нь хүсэл зоргын эсрэг барьж байх нь үнэ өртөг ихтэй. Биеэ үнэлэх явдлыг хуульчилсны эдийн засгийн үр дагавар нь  хүний наймаачид өөрсдийн амьд бараагаа Герман мэтийн үйлчилгээний үнэ хөлс багатай газар байлгаад байх нь ямар ч утга учиргүй явдал болгож хувиргасан.Хүний наймаачид хохирогчдоо аваад Франц мэтийн үйлчилгээний үнэ хөлс ихтэй биеэ үнэлэлтийг хууль бусад тооцдог оронд очитлоо Германыг дамжин өнгөрүүлэх газар болгоод байгаа явдал бол харин үнэн.
     Германд сексийн хөдөлмөр эрхлэгчид бол ажилчид болохоос бус боол биш.Ажилчдын эрхийн асуудлыг нухацтайгаар авч үздэг улсын хувьд (мэдээж Иргэний эрхийн асуудлаас ч илүүтэй) ч тэр сексийн хөдөлмөр эрхлэгчид ч ялгарах зүйлгүй. Ажил эрхлэгчдийг эвлэл холбоод төлөөлөх бөгөөд ямар нэгэн зүйл буруу боллоо гэхэд бүрэн дүүрэн цагдаагийн хамгаалалт,үйлчилгээнд хамрагддаг аж.
     Биеэ үнэлэх явдлыг хуульчилснаас үүдэх ашиг тусын  ач холбогдлыг зүгээр л нэг хэтрүүлэн дүгнээд байж болохгүй. Хүчирхийлэгчид өөрсдийгөө мэдээлэгдэхгүй байх нөхцөл бүрдсэн цагт хүчирхийлэл нь илүү болзошгүй байдалтай байдаг.
     Иймээс ч дэлхий даяар цагдаагийн зүгээс биеэ үнэлэгчдийг зүй бусаар ашиглах, дарамтлах, хүчирхийлэх явдал хаа сайгүй. Ирланд улсад л гэхэд биеэ үнэлэх нь хууль бус,тэндхийн биеэ үнэлэгчдэд учруулсан хүчирхийлэл,гэмт хэргийн тохиолдлын 30 гаруй хувь нь цагдаа нарын зүгээс учруулсан болохыг нэг судалгаа харуулж байна. Өмнөд Африкийн хувьд Фордхам (Fordham university) их сургуулийн Хүний эрхийн профессор Чи Мгкабо (Chi Mgbako) бичихдээ Цагдаагийн албан хаагчид биеэ үнэлэгчдийг ихэвчлэн зах замбараагүй их мөнгөөр торгодог бөгөөд зүгээр л мөнгийг нь дээрэмдээд халааслачихдаг нь төрийн албан хаагчдын зүгээс сексийн хөдөлмөр эрхлэгчдийг эдийн засгийн хувьд мөлжин шулж буй хэрэг гээд мөн цагдаа нар биеэ үнэлэгчдийн эсрэг нотлох баримт болгож бэлгэвчийг ашигладаг бөгөөд саатуулах байр болон шоронгоос суллах,баривчилгаанаас мултлахын хариуд нь сексийн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж,бие махбодод нь халдаж зодох,хүчиндэх , эрэгтэй шоронгийн хорих байранд эмэгтэй трансжендэр сексийн хөдөлмөр эрхлэгчийг хийснээр түүнийг хүчирхийлэх,зовоох явдлыг дэмжиж урамшуулж,зөөлхөн хандаж өршөөх зэрэг мөн элдэв захиргааны дүрэм , журам ,хуулийг ашиглан  сексийн хөдөлмөр эрхлэгчдийг биеэ үнэлэхтэй ямар ч холбоогүй үйл ажиллагаанд оролцож байхад нь ч  дарамтлаж баривчилдаг зэргийг бичжээ. Мэдээж Америкийн нэгдсэн улсад ч гэсэн биеэ үнэлэгчид хүчирхийлэлд ихээр өртдөг.
     Германы зарим феминистүүд биеэ үнэлж байгааг нь бус үйлчлүүлж байгаа явдлыг нь хууль бус болгохоор оролдож байгаа.Гэхдээ энэ нь утга учрын хувьд  өнгөцхөн. Яагаад эмэгтэйчүүдийг л хорьж цагдаад эрчүүдийг тэгэхгүй байгаа юм бэ ? Шведүүд саяхан биеэ үнэлэлтийг хууль бусад тооцсоноор хүний наймаатай тэмцэх хуучин санааг шинэ аргаар турших гээд оролдсон.  Тэд сексийн хөдөлмөр эрхлэгчид өөр хоорондоо хамт ажиллах,бие биедээ үйлчлүүлэгчдээ зуучлах,өөрсдийн эзэмшлийн болон түрээсийн үл хөдлөх хөрөнгөндөө ажиллах,түүнийгээ сурталчлах , тэр ч бүү хэл өөр хоорондоо хамтдаа амьдрахыг ч хориглосон хууль журмууд батласан.
    Үр дүнд нь сексийн хөдөлмөр эрхлэгчид цагдаа нараас туслалцаа авах бус хүчирхийлэл,зүй бус харьцаа, түрэмгий үзлэг нэгжлэгийн л бай болсон байна. Швед дахь сексийн хөдөлмөр эрхлэгчид нь өөрсдийн үйлчлүүлэгчдийн эсрэг мэдүүлэг өгөх ёстой болсон бөгөөд үүнээс шалтгаалж үйлчлүүлэгч олохын тулд нөгөө зуучлагч үл бүтэх этгээдүүдэд тулгуурлах болсон байна.
    Сексийн хөдөлмөр эрхлэгчдийн болон тэдний үйлчлүүлэгчдийн тоо хэмжээнд ямар ч өөрчлөлт гарсангүй.
     Харин ч биеэ үнэлэлтийн эсрэг хуулиуд хүн наймаалах гэмт хэрэгт дэмжлэг болдог нь гарцаагүй үнэн . Ийм учраас л НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл болонЭмэгтэйчүүдийг хулгайлахын эсрэг дэлхийн холбоозэрэг байгууллагын илтгэлд  эдгээр хүн наймаалах явдлын эсрэг арга хэмжээнүүд сексийн хөдөлмөр эрхлэгчдийг хорьж боогоод байгааг шүүмжилсэн байна.
    Илтгэлд дурдсанаар “Хүний наймааны эсрэг авч байгаа ихэнхи арга хэмжээ сексийн хөдөлмөр эхлэгчдэд сөргөөр нөлөөлсөн .Ялангуяа Үйлчлүүлэгчдийг хууль бусад тооцсоноор хүний наймааг багасгасангүй,харин ч сексийн хөдөлмөр эрхлэгчдийн эрхэнд халдаж, хүчирхийлэл ХДХВ- гэх мэтийн зүйлсүүдэд өртөх эрсдэлийг ихэсгэсэн байна хэмээжээ.
    Цаашлаад Хүний наймааг багасгахын төлөө эрэлттэй тэмцэх явдал ,үйлчлүүлэгчдийг нь хууль бусад тооцсоноор биеэ үнэлэлт сексийн хөдөлмөр эрхлэх салбарыг үндсээр нь үгүй хийхээр зорих зэрэг нь сексийн хөдөлмөр эрхлэгчдийн эрхийн хөдөлгөөн мэтийг үл тооцсон ч түүхийн хувьд бүтэлгүйтсэн бөгөөд ийм хандлага цаашдаа явахгүй нь улам бүр батлагдсаж байгаа хэмээсэн байна.

    Ямар ч маргаангүй үнэн.Миний Германы секс хөдөлмөр эрхлэгчидтэй хэсэгхэн зуур тааралдсан тэрхүү үйл явдал улам бүр дээрх төсөөллийг бататгасан билээ.

Cathy Reisenwitz (Cathy.Reisenwitz@gmail.com)                                                                                                                                                             
                           Freeman сэтгүүлээс орчуулав.

2 comments:

  1. Барууны орон гэлтгүй хөгжилтэй орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь энэ төрлийн хөдөлмөр эрхлэгч нараар үйлчлүүлж хэрэгцээгээ хангадаг гэж ийм үйлчилгээ авч байсан гэх хүмүүсээс өөрсдөөс нь сонсож байсан юм байна. Нэг талаараа ёс зүйгүй мэт болов ч нөгөө талаараа бодож үзэхэд болохгүй зүйл байхгүй.

    ReplyDelete
  2. Миний бодлоор энэ тал дээр Голланд улс тод жишээ юм шиг.. Хөшигний цаана юу болж байгааг би олж хараагүй ч улаан дэнлүүний гудамжны тухайд бол тэнд хүний эрх маш сайн хамгаалагдсан байдаг юм шиг санагдсан.

    ReplyDelete